Дюигийн аравтын ангилал
Харагдац
Дюигийн аравтын ангилал буюу Дюигийн аравтын систем бол дэлхийд өргөн тархсан номын сангийн ангиллын систем юм. 1876 онд Мэлвил Дюи зохиосон.
Зохиомж
[засварлах | кодоор засварлах]Энэхүү ангиллын систем 10 бүлэгтэй, бүлэг тус бүр 10 салбартай, салбар тус бүр 10 хэсэгтэй юм.
Дюигийн аравтын ангилал шаталсан бүтэцтэйгээс гадна олон талт ангиллын системийн зарим зүйлийг ашигладаг. Дугаарлалтын өөр өөр хэсгийн махбодоос авч тухайн зүйлийн сэдэв болоод хэлбэрийг илэрхийлэх дугаарын бүтээдэг байна. Жишээ нь, 330 бол эдийн засаг + .9 бол газарзүйн судлагдахуун + .04 бол Европ тив = 330.94 Европын эдийн засаг; 973 бол Америкийн Нэгдсэн Улс + .05 бол тогтмол хэвлэлийн хэсэг = 973.05 Америкийн Нэгдсэн Улсад хамаатай тогтмол хэвлэл.
Бүлгүүд
[засварлах | кодоор засварлах]- 000 - Компьютерийн мэдлэг, номын сан, мэдээллийн шинжлэх ухаан болон бусад ерөнхий
- 100 - Философи, сэтгэлзүй
- 200 - Шашин
- 300 - Нийгмийн шинжлэх ухаан
- 400 - Хэл
- 500 - Шинжлэх ухаан
- 600 - Технологи
- 700 - Урлаг
- 800 - Утга зохиол
- 900 - Түүх, газарзүй, намтар