Их Катон
Катон, Марк Поркиус буюу Их Катон (Cato, Marcus Porcius known as Cato the Censor or Cato the Elder) (МЭӨ 234 онд Латиумын Тускулумд төрж, МЭӨ 149 онд нас барсан.) Ромын төрийн зүтгэлтэн, Латины анхны үргэлжилсэн үгийн зохиолч, уран илтгэгч. Плебей гаралтай тэрээр Пунийн хоёрдугаар дайнд оролцож байв. Катоны уран илтгэх авъяас нь улс төрд амжилт олоход нь нөлөө үзүүлжээ. Тэрээр хуучинсаг анти-Грек үзэл баримладаг байсан ба Грекийг дэмжигч Сципионы гэр бүлтэй тэмцэлдэж, тэднийг эрх мэдлээс зайлуулжээ. МЭӨ 184 онд Кенсороор (тооллого, татвар ба олон нийтийн үйл ажиллагааг зохицуулдаг шүүгч) сонгогдон ажиллаж байхдаа Ромын ёс журмыг сулруулж байгаа Грекийн нөлөөтэй тэмцэх ёстой гэж үздэг байсан бөгөөд Мос мажорумыг (“Өвөг дээдсийн заншил”) дахин сэргээхийг хичээж байв. Тэрээр баян тансаг байдал, эмэгтэйчүүдийн санхүүгийн эрх чөлөөний эсрэг хууль санаачлаж байв. Мөн Карфагеныг сүйрүүлэхийг шаардахаа хэзээ ч зогсоодоггүй байв. Катон түүх, анагаах ухаан, хууль, цэргийн шинжлэх ухаан болон хөдөө аж ахуйн талаар олон зохиол туурвиж байсан. Түүний жич хүү Бага Катон (МЭӨ 95 – МЭӨ 46 он) Юлий Цезарийн эсрэг бүгд найрамдах засгийг хамгаалах Оптиматийг (хар Оптимат ба Популарууд) тэргүүлж байв.
Гадаад холбоосууд
[засварлах | кодоор засварлах]- Cato's De Agricultura: Latin text, English translation, information on the manuscripts, prefatory material.