Jump to content

Их хямрал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1910-1960 оны АНУ-н жилийн бодит ДНБ. Тодруулсан нь их хямралын буюу 1929-1939 он.

Их хямрал нь дэлхийн хоёрдугаар дайны өмнөх арваад жилүүдэд үргэлжилсэн дэлхий нийтийг хамарсан XX зуунд болсон хамгийн удаан үргэлжилж, хамгийн өргөн хүрээг хамарсан, маш гүн эдийн засгийн хямрал байсан юм. Их хямрал нь 1929 оны 9 дүгаар сарын 4-нд эхэлсэн хувьцааны ханшны уналтаар анх Америкийн Нэгдсэн Улсад эхэлсэн. Улс орнуудад харилцан адилгүй цаг хугацаанд үргэлжилсэн ч ихэнх улсуудад 1930 оноос 1930-аад оны сүүлч болон 1940-өөд оны дунд үе хүртэл үргэлжилсэн.

Их хямрал нь социалист бус орнуудын эдийн засгийг ихээр ганхуулсан. Олон улсын худалдаа 50 гарам хувиар буурсан ба энэ үеэр АНУ-д ажилгүйдлийн түвшин 25% хүрсэн бол зарим улсад 33% болж өсч байжээ. Хүнд үйлдвэрт түшиглэсэн хотууд ихээр өртсөн ба бүтээн байгуулалт үндсэндээ зогссон.

Зарим улсын эдийн засаг 1930-аад оны дундаас сэргэж эхэлсэн ч ихэнх оронд их хямралын сөрөг нөлөө дэлхийн хоёрдугаар дайны сүүл үе хүртэл ажиглагдсан. Өнөөдөр XXI зуунд их хямрал нь дэлхийн эдийн засаг хир их дордож болохыг харуулсан бодит жишээ болж байна.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Америк улсад маш олон хямрал болж байснаас 1929 оны 10 дугаар сарын 29-ний хямралыг хамгийн удаан үргэлжилсэн гэж үздэг. Үүнийг түүхэнд “Их хямрал” хэмээн нэрийдэж үлдээжээ. Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсч, үүндээ цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж тоглох болсон нь хямралын өрнөл болсон байна. Тухайн үед хөрөнгийн биржүүд шинээр нээгдмэгцээ л хаалгаа барьж байв. Учир нь индекс нь 381 нэгжээс 200 хүртэл 50 орчим хувиар унаад байсан учир арилжаа хийгдэх боломжгүй болжээ. Мэдээж хэрэг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн тоо асар хурдацтай өсчээ. Эдийн засгийн уналт 1932 оны 7 дугаар сар хүртэл гурван жил үргэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдал үргэлжилсэн юм. Их хямрал Дэлхийн II дайныг өдөөх үндсэн шалтгаан болсон гэж үздэг. Хямрал дайныг дамжин 1955 оноос Дэлхий дахины эдийн засаг санхүүгийн байдал сүйрлийн ирмэгт тулжээ. Ингээд үзвэл хямрал нийт 26 жил үргэлжилсэн байна. Америкийн Ерөнхийлөгчөөр Франклин Рузвельт сонгогдмогцоо “Төрийн эдийн засаг дахь оролцоо, зохицуулалт хийх” гэсэн Кейнсийн онолыг хэрэгжүүлэв. Юун түрүүнд ядуу, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажлыг өрнүүлсэн ба үүгээрээ Дэлхийн түүхэнд анх удаа орон сууцны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан орон болжээ. Дайны үе ирмэгч хүнд үйлдвэрлэл, техникийн салбар луу ажиллах хүчнийг чиглүүлснээр ажилгүйдлийг бууруулж, зэвсэг экспортолсноор экспортын орлогыг нэмэгдүүлэхэд том хувь нэмрийг оруулсан. Дайны дараа ч төрийн оролцоог хадгалж нефтийн болон усан онгоцны салбаруудад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх болсон нь ажлын байрыг ихээр нэмэгдүүлсэн байна.


Хямралын Уршиг: Хямрал нь нэг л өдөр гамшиг болж хувирлаа. Тэр хар мягмар гаригт Хөрөнгийн биржүүд нээгдмэгцээ л хаалгаа барьцгаажээ. Индекс нь 381 нэгжээс 200 хүртлээ бараг 50 хувиар унасан учраас арилжаа хийгдсэнгүй