Jump to content

Кристалина Георгиева

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кристалина Иванова Георгиева-Кинова (1953 оны 8 сарын 13-нд төрсөн)[1] бол 2019 оноос хойш Олон Улсын Валютын Сангийн 12 дахь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, Болгарын эдийн засагч юм. Тэрээр 2017-2019 онд Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирал байсан бөгөөд, 2019 оны 2-р сарын 1-ээс 4-р сарын 8 хүртэл Дэлхийн банкны группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жим Ён Ким огцорсны дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллав. Тэрээр өмнө нь 2014-2016 онд Жан-Клод Юнкерийн удирдлага дор Европын Комиссын Дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.

Тэрээр Дэлхийн банкны группийн түр ерөнхийлөгчөөр ажилласан анхны эмэгтэй, Дэлхийн Банкны Группийн ерөнхийлөгч болсон анхны Европын Холбоо, хуучин Зүүн блок, Болгараас гаралтай хүн.

  1. "Who is Kristalina Georgieva?". FOCUS News Agency. 19 January 2010. Archived from the original on 21 October 2013. Татаж авсан: 19 January 2010.