Лион
Харагдац
Лио́н (франц. Lyon) -Франц улсын хот. "Овернь — Рона — Альпы" нутгийн захиргааны төв. Хүн амын тоогоороо Францын гуравдах хот.
Газар зүйн байрлал.
[засварлах | кодоор засварлах]Францын зүүн өмнөд хэсэгт орших "Роне" хэмээх нам дор газарт байрладаг бөгөөд цэцэрлэг, усан үзмийн талбайтай ихтэй муж юм. Нийслэл Парисаас төмөр замаар 392 км зайд оршдог. Лионы баруун талд Массифийн төв, зүүн талд Альпийн нуруу сүндэрлэдэг. Францын хойд хэсгээс Газар дундын тэнгис, зүүнээс Атлантын далай руу Лионоор дамжин өнгөрдөг тул нэг ёсны тээврийн зангилаа хот юм.
Лион хот далайн түвшнээс дээш 174 метрийн өндөрт байдаг Рон, Саоне хоёр голын уулзвар дээр байрладаг бөгөөд Фурвиер (299 м), Круа-Русс (250 м) ба Дюшер гэж гурван толгод байдаг.
Хотын хүн ам.
[засварлах | кодоор засварлах]Лион хот 2013 оны байдлаар 507 мянган хүн амтай байсан.
1793 | 1800 | 1806 | 1821 | 1831 | 1836 | 1841 | 1846 | 1851 |
---|---|---|---|---|---|---|---|---|
102 167 | ↘88 919 | ↗102 041 | ↗131 258 | ↗149 733 | ↗150 814 | ↗155 939 | ↗177 976 | ↘177 190 |
1856 | 1861 | 1866 | 1872 | 1876 | 1881 | 1886 | 1891 | 1896 |
↗292 721 | ↗318 803 | ↗323 954 | ↘323 417 | ↗342 815 | ↗376 613 | ↗401 930 | ↗438 077 | ↗466 028 |
1901 | 1906 | 1911 | 1921 | 1926 | 1931 | 1936 | 1946 | 1954 |
↘459 099 | ↗472 114 | ↗523 796 | ↗561 592 | ↗570 840 | ↗579 763 | ↘570 622 | ↘460 748 | ↗471 270 |
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2013 |
↗528 535 | ↘527 800 | ↘456 716 | ↘413 095 | ↗415 487 | ↗445 452 | ↗472 304 | ↗491 268 | ↗506 615 |
Үзмэрүүд:
[засварлах | кодоор засварлах]- Сен-Жан сүм;
- Нотр-Дам-де-Фурвьер сүм хийд;
- Фурвьер дахь төмөр цамхаг;
- дундад зууны Лион хотын Отель-Дьё.
- Хуучин хот /Сона голын эрэг/ зэрэг юм.
Лион хотод төрсөн алдартнууд:
[засварлах | кодоор засварлах]- Жан-Батист Арбан — хөгжимчин, профессор, Парисын консерваторийн багш;
- Андре Мари Ампер — физик;
- Вальтер Гизекинг — алдарт төгөлдөр хуурч;
- Жан-Мишель Жарр — хөгжмийн зохиолч;
- Алексис Каррель — мэс засалч, анагаах ухааны Нобелийн шагналт(1912);
- Аллан Кардек (1804—1869) — спиритизм үүсгэгч;
- Антуан Клоде — гэрэл зураг үндэслэгчдийн нэг;
- Братья Люмьер — кино урлагийг бүтээгчид, Лионд оршуулсан;
- Меллер, Стефан — польшийн түүхч, дипломат, улс төрч;
- Жан Клод Моро — францын цэргийн жанжин;
- Гвендаль Пейзера — мөсөн дээрх уран гулгаач, олимпын 2002 оны аварга;
- Антуан де Сент-Экзюпери — зохиолч, нисгэгч;
- Франсуа Рабле — зохиолч, 1532—1535 онуудад Hôtel Dieu-д ажиллаж байсан;
- Эдмон Одран — францын хөгжмийн зохиолч;
- Жан-Габриель Эйнар (1775—1863) — швейцарын банкир.
- Карим, Мостафа Бензема (1987) - францын хөлбөмбөгчин, Мадридын "Реал"-ын тоглогч.