Jump to content

Лоб нуурын туршилтын талбай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лоб нуурын сансрын зураг

Хятадын цөмийн туршилтын гол талбай нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Малан дахь Лоб нуурын цөмийн туршилтын талбай юм. Энэ талбайн газар зүйн солбицлол нь 40° 10′ 0″ N, 90° 35′ 0″ E. Энд 45 цөмийн туршилт хийсэн бөгөөд үүнээс 23-ыг агаар мандалд, 22 туршилтыг газар доор тус тус хийжээ.