Марк Твен
Марк Твен (Англи: Mark Twain; 1835.11.30-1910.4.21) Америкийн алдартай зохиолч бөгөөд Миссури мужид төржээ. Амьдралынхаа ихэнх хугацаанд сонины газар ажиллаж байсан бөгөөд зохиолч болохоосоо өмнө завь жолооддог байсан. Түүний жинхэнэ нэр нь Самуэл Лэнгхорн Клеменс ([Samuel Langhorne Clemens] Error: {{Lang}}: text has italic markup (help)). Уран зөгнөл болон хошин шогийн мэдрэмжтэйгээрээ алдартай байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1835 оны 11 сарын 30-нд Миссури мужийн Флоридад шүүгч Жон Клеменсийн 6 хүүхдийн 5 дахь болон мэндэлжээ. 4 настай байхад гэр нь нүүж 50 км-ийн зайтай Миссисипи мөрний дэргэдэх жижиг хотод очсон байна. Тэр үед усан тээвэр ид цэцэглэн хөгжиж байсан энэ газар Шинэ Орлеан болон Сент Луис хотоос ирж очих хүмүүсийн хөл өдөр шөнөгүй тасрахгүй байдаг байжээ. Сүүлд энэхүү хот, хүмүүсийн дүр зураг Марк Твений хамгийн алдартай зохиолын нэг "Том Сойерын адал явдал"д гарах баатрууд болон газрын загвар болсон билээ.
- Марк Твен
- АНУ-ын зохиолч
- Афорист
- Зохиогч
- 19-р зууны утга зохиол
- 20-р зууны утга зохиол
- Англи хэлээрх утга зохиол
- АНУ-ын утга зохиол
- Аяллын уран зохиол
- Адал явдалт роман
- Баримтат зохиол
- Роман
- Хүүхэд- ба өсвөр үеийнхний уран зохиол
- Өөрийн намтар
- Америкийн Урлаг ба Утга Зохиолын Академийн гишүүн
- 19-р зууны чөлөөт өрлөгчин
- 20-р зууны чөлөөт өрлөгчин
- АНУ-ын чөлөөт өрлөгчин
- Иелийн их сургуулийн хүндэт доктор
- Америкчууд
- 1835 онд төрсөн
- 1910 онд өнгөрсөн