Jump to content

Монацит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монацит: Химийн томъёо нь (Ce, La,...)PO4, Монацит нь ГХЭ ба торийн фосфат юм. Энэ нь эдгээр элементийг үйлдвэрлэх үйлдвэрийн үндсэн түүхий эд болдог. Үндсэн нөөц нь Энэтхэг, Бразил, Австали, Малайз зэрэг далайгаар хүрээлэгдсэн бусад орнууд болон далайн эрэг хавийн элсэрхэг хурдаст бөөгнөрсөн байдаг. Монацит нь ерөнхийдөө торийн ислийг 50-70 хувь, ураны ислийг 0.1-0.4 хувь агуулдаг. Монацитын баяжмалын найрлага орон болгонд харилцан адилгүй байдаг. Энэ эрдэс дэх ГХЭ-ийн ихэнхи хувь нь церийн бүлгийн элементүүд байна. Иттрийн бүлгийн элементүүдийн концентрат нь 1 хувиас хэтэрдэггүй ба зарим тохиолдолд 5-6 хувь хүрдэг. Байгальд монацит нь ильменит, рутил, циркон, гранат, магнетит, турмалинтай хамт тохиолддог. Техникийн хэрэглэж болохуйц уурхай нь 0.1-5 хувийн монацит агуулсан байна.