Jump to content

Мэдээний нэвтрүүлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэдээний нэвтрүүлэг

[засварлах | кодоор засварлах]

Радио мэдээ гэдэг бол сонсогчдын олонхын болон тодорхой хэсэг, бүлгийн сонирхлыг татахуйц нийгмийн чухал ач холбогдол бүхий баримт, үйл явдал, үзэгдлийн талаар шинэлэг мэдээлэл агуулсан мэдээллийн бичлэгийн шуурхай зүйл мөн.

Радио мэдээний гол тусгах зүйл нь ямагт бодит байдлын шинэлэг баримт, үйл явдал байдаг. Дуу чимээг ашигладаг тул хэрэглэгч, олон нийтэд үнэн бодитой байна.

Радио мэдээний бүтэц сонин хэвлэлийн уруугаа харсан гурвалжин бүтэцтэй ойролцоо байна.

Радио мэдээ хөтлөгчийн дуу хоолойны оролцоотой хүрдэг. Радио мэдээний хөтлөгч, уншигчийн хүчээр радио мэдээ амилдаг.

Шуурхай гэдгээрээ хамгийн алдартай. Сонин хэвлэхийг хүлээхгүй болж буй үйл явдлыг газар дээрээс нь сонсогчдын бүх давхаргад хандж хүргэж болно. Сонсогчдод дээд зэргээр үнэн бодитой, мэдээний үндсэн асуултад бүрэн хариулт өгсөн, толгой буюу лид нь маш тодорхой, товч, энгийн ойлгомжтой, гол зүйлийг оновчтой аргаар дахин давтсан (энэ нь тогтмол хэвлэлийн мэдээнээс ялгагдах гол онцлог болно), идэвхтэй үгээр богино өгүүлбэрээр бичсэн, логик холбоо сайтай, үйл явдлын баримтат шинжийг хадгалсан байх явдал юм.

Радио мэдээ нь ярианы хэл ашиглаж, богино өгүүлбэрээр бичдэг онцлогтой. Учир нь хэрэглэгч гол төлөв мэдээг нь нэг л удаа сонсох буюу өөрөөр хэлбэл дахин нягтлан унших, харах боломжгүй тул маш энгийн, товч хэл хэллэг хэрэглэдэг.

"Анхаараарай, анхаараарай Улаанбаатараас ярьж байна", "Та гэрээсээ гарах гэж байна уу?", "Байз та нэг зүйл мартаагүй биз", "Хүүхдүүд ээ, анхаарлаа түр хандуулаарай" зэрэг хэрэглэгч, сонсогчоо уриалсан дуудлага үг ашигладаг.

Радио мэдээ нь үйл явдлын орчны чимээ, эх сурвалжийн үг хэл шууд хүрдэг тул сонин хэвлэлийн мэдээнээс итгэл үнэмшил сайтай. Эх сурвалжийн үг хэл, үйлдэл, байгаа орчин нь хүртэл мэдэгдэхүйц чимээгээр хүрдэг.

Мэдээний эхлэл, төгсгөлд мэдээллийн хөтөлбөр, мэдээний төрөл зүйлээс шалтгаалж өөр өөр ая, хөгжим ашиглана.

Сонордуулга мэдээ

[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн хөтөлбөр эсвэл тухайлсан тэрхүү урьдчилан сэргийлэх, сонордуулга мэдээнд нүргэлсэн ая, хөгжим эгшиглэнэ. Радио мэдээ бол чухал учраас олон нийтийн хүлээн авах мэдэх ёстой агуулга байх ёстой. Радио мэдээ нь цаг агаарын урьдчилан сэргийлсэн түгшүүртэй мэдээний аяыг ард иргэд хэдийнэ мэддэг болсон байдаг.

Мэдээллийн хөтөлбөр эсвэл тухайлсан тэрхүү амралтын мэдээнд хөнгөн зөөлөн ая, хөгжим эгшиглэнэ. Хүмүүст сонсоход таатай, басхүү зугаатай тайван амраах зорилготой баримт агуулсан амралтын мэдээ юм. Радио мэдээ бол өөрсдийн нь өмнө тулгараад байгаа асуудлуудыг оюун ухаанаараа шийдэхэд хүмүүст туслах баримт мэдээ байдаг.

Stub icon

Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.