Мөнгө
Мөнгө (англи. money) гэж нийгмийн болон хууль ёсоор баталгаажсан аливаа зүйлийн үнэ үнэлэмжийг илэрхийлж хүмүүс хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авах, өгөх үйлчилгээ, өр ширийг төлөх зориулалттай бараа хэрэгсэл юм. Нэг ёсондоо наймаа хийх зориулалттай. Түүхийн турш, далайн хясаа, шүр, мал, талх, гамбир зэрэг удаан хадгалж болдог, гүйлгээ ихтэй, авч явахад авсаархан барааг мөнгө болгож ашиглаж ирсэн.
Мөнгөний үүрэг
[засварлах | кодоор засварлах]Мөнгө дараах гурван үүргийг гүйцэтгэнэ.
Солилцоо, төлбөрийн хэрэгслийн үүрэг
[засварлах | кодоор засварлах]Мөнгө бий болсноор таваар, таваарын харилцааны олон хэлхээний оронд мөнгө-таваарын гэсэн хоёр харилцаа бий болдог. Ийм үед мөнгө нь солилцооны үүрэг гүйцэтгэж байна. Мөнгө нь бас өр төлөөс өгөх, зээл буцааж төлөх зэрэгт хэрэглэгддэг учир төлбөрийн хэрэгслийн үндсэн үүрэг гүйцэтгэж байна.
Өртгийн хэмжүүрийн үүрэг
[засварлах | кодоор засварлах]Янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд харьцуулах, жиших үед мөнгөний эл үүрэг илэрч гардаг. Өөрөөр хэлбэл, бусад бүх барааны үнэ цэнийг илэрхийлэгч түгээмэл хэмжүүрийн үүрэг гүйцэтгэгч нь гагцхүү мөнгө юм.
Хуримтлал-хадгаламжийн хэрэглүүрийн үүрэг
[засварлах | кодоор засварлах]Мөнгө нь заримдаа хуримтлал болж ашиглагдана. Хувьцаа, облигац, байшин, алтыг бодвол мөнгө нь аз турших байдал бага байдаг. Хэлцлийг түргэн хялбар байгуулах, үнийг тодорхойлох, хуримтлал хийх боломж олгодог учраас мөнгө ашигтай.