Jump to content

Онол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Онол (Теория. Англи хэл: Theory). Герегийн theoria – “авч үзэх, судлах, сургаал” гэсэн үгнээс гаралтай. Объектын гол шинж, зүй тогтолын талаар объектив цогц төсөөллийг бий болгох шинжлэх ухааны танин мэдэхүйн дээд түвшнийг онол гэнэ. Шинжлэх ухааны объектив шинжтэй мэдлэгийн системийг бас онол гэж нэрлэдэг. Хүний танин мэдэх үйл ажиллагааны онцгой хэлбэр, тэр үйл ажиллагааны үр дүн болох бодит байдлын талаарх үзэл санаа, үзэл бодол, үзэл баримтлал, сургаалуудын цогц бол онол мөн. Шинжлэх ухааны аливаа салбар өөрийн онолтой бөгөөд түүний шалгуур нь практик байдаг.