Jump to content

Педосфер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэлхийн геосперын харилцан үйлчлэлийн үр дүнд байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр уулын гадаргаас үүсэж дэлхийн хуурай гадаргын өнгөн сэвсгэр хэсгийг хөрс гэнэ. Хөрс нь дараах нэгдлүүдээс үүссэн байдаг.

  • Хад чулуу
  • Төрөл бүрийн эрдэс бодисууд
  • Органик бодисууд

Хөрс үүсвэрийн 5 хүчин зүйл байдаг гэж Докучаев анх тодорхойлсон. Үүнд:

  1. Үндсэн материал – Parent material - Хөрс үүсвэрийн эх чулуулаг
  2. Цаг агаар – Climate –Уур амьсгал
  3. Газрын тогтоц –Topography- Газрын хотгор гүдгэр буюу рельеф
  4. Биологийн хүчин зүйлс –Biological factors - Ургамалжилт буюу органик ертөнц
  5. Цаг хугацаа-Time - Орон нутгийн нас буюу хугацаа

Дэлхийн бөмбөрцгийн хуурай гадаргын ихэнх хэсгийг эзлэн орших талст хатуу чулуулагийг уулын чулуулаг гэнэ. Уулын чулуулгийн өнгөн хэсэгт өгөршилийн дээд үе өгөршилд орсон хэмэгдэх үйрмэг чулуулаг нь хөрс үүсэх организм амьдрах нөхцөл бүрдүүлсэн энэ үеийг хөрс үүсгэгч эх чулуулаг гэнэ. Эх чулуулгийг гарал үүслээр нь магмийн чулуулаг, тунамал чулуулаг, хувирмал чулуулаг гэж ангилна.

Хөрс үүсэх процесс

[засварлах | кодоор засварлах]

Хөрс үүсэх үйл явцад уур амьсгал гол үүрэгтэй. Уур амьсгалын элементүүдэд доорхи зүйлийг багтаана.

  • Агаарын дулаан
  • Агаарын чийгшил
  • Агаарын даралт
  • Агаарын шилжилт ба салхи
  • Агаарын найрлага

Агаарын чийгшил дулаан нь голлох үүрэг гүйцэтгэдэг. Ургамал ургалтын хугацаанд 10 градусаас дээш температурт байх хоногийн дулааны нийлбэрээр нь нийт газар нутгуудийг дараах байдлаар бүсчилдэг.

  • 600 градусаас бага- хүйтэн бүс
  • 600-2000 градус- сэрүүн бүс
  • 2000-3800 градус-сэрүүвтэр бүс
  • 3800-8000 градус- дулаан бүс
  • 8000-аас их градусыг халуун бүс гэнэ.

Уур амьсгалын чийгшилийн горимоор нь:

  • нэн чийглэг 1.33-аас их
  • чийглэг 1.33-1.0
  • чийгэрхэг 1.0-0.55
  • хуурайрхаг 0.55-0.33
  • хуурай 0.33-0.12
  • нэн хуурай 0.12-оос бага

Хөрсөнд үйлчлэх органик бодис организмын цогцыг органик ертөнц гэж нэрлээд 4 бүлэгт хуваадаг.

  • Ногоон ургамал
  • Бичил биетэн
  • Амьтад
  • Органик бодисууд

Эдгээр зүйлүүдийн нэгдмэл үйлчлэлээр эрдэс бодисын задрал ба нийлэгжил уусамтгай нэгдлүүдийн хуримтлал ба алдагдал, бодис элементийн зөөцөл зэрэг үндсэн үйл явц өрнөнө. Органик ертөнцийн үйлчлэл үгүй бол хөрс ба чулуулгийн хооронд ялгарах юм бараг үгүй болно. ногоон ургамлын үйлчлэлээр 5.3х1010 тонн ногоон ургамлын үйлчлэлээр 5.3х1010 тонн биомасс үүсдэг.

Газрын хотгор гүдгэр нь хөрс үүсвэр шууд ба дан үйлчлэл үзүүлнэ. Хотгор гүдгэрийн хэлбэршил нь дэлхийн бүс нутгийн орон нутгийн гэсэн 3 түвшинд хуваагдана. Дэлхийн түвшин нь эх газар ба далайн хотгорууд хамаарна. Бүс нутгийн түвшинд хотгор гүдгэрт эх газрын хүрээний атираашлын бүсүүд орно. Харин орон нутгийн түвшинд хотгор гүдгэр нь гадаргын тодорхой хэлбэршлийн анхдагч бүтцийг ялган заана хөрсөнд шингэх гэрэл дулаан чийг зэрэг нь газрын гадаргын хэлбэрээс хамаарч янз бүр байх тул үүгээрээ газрын гадаргууд хөрс үүсвэрийн явцад ихээхэн нөлөөтэй.

В.Р.Вильямсын онолоор хөрс үүсвэрийн явцыг мөстлөгийн үеэс эхэлсэн гэж үздэг. Хөрсний хөгжлийн үе шатыг Идэр, Залуу, Хөгжин гэсэн эрэмбээр уламжлан тогтоодог. Идэр насныханд сул хөгжилт, зөвхөн А-С үеээс тархалттай. Ÿмар нэгэн хязгаарлах хүчинд захирагддаг.

Залуу хөрсүүд орчиндоо нэгэнт тэнцвэрт харьцаанд орших, хөгжлийн үйл явц нь жигдэрсэн, бүслэг тархалттай хөрс юм.

Хөгжин буюу насжуу хөрсүүд хурдас хуримтлалын төгсгөлд хөгжиж буй геологийн тодорхой хугацаанд сэргээгдэх нөхцөлгүй болсон хөрс юм.

Хөрсний насыг жилийн бүрдлээр нь харьцуулан тодорхойлоход голчлон эрдсийн талст бүтцийн суурь зангилааны элемент хөнгөн цагаан, төмөр, цахиур, болон тэдгээрийн ислийн агуулалтыг ашиглах ба уг элементүүдийн агуулалт өндөр байх тусам насжилт их байдаг. Хөрсний нас нь орших гадаргынхаа хэлбэршил ба байршилаас хамаарна.

Эдгээрээс газрын тогтоц болон, цаг агаарын хүчин зүйлсийг авч үзье.

Хотгор гүдгэр:

Хөрсөн бүрхэвчийн үүсэл хөгжилд газрын гадаргын хэлбэршлийн үүрэг, ач холбогдол өндөр юм. Тэрээр хөрсөнд шууд ба дам үйлчлэл үзүүлнэ. Хотгор, гүдгэр нь хөрсөнд:

  • Гипсометрийн түвшин буюу өндөршил
  • өндөршлийн зөрүү ба гадаргын хэлбэр дүрс
  • гадаргын налуу ба түүний өнцөг
  • хажуугийн урт зэргээр дамжин үйлчилдэг.

Харин дам үйлчлэл нь:

  • хотгор гүдгэр ба бичил уур амьсгал
  • Хотгор гүдгэр ба ургамлын нөмрөг
  • Хотгор гүдгэр ба хурдас хуримтлал
  • Хотгор гүдгэр ба хөрсний бичил биетэн гэсэн хэлхээгээр дамжин биелэл болно.

Хотгор гүдгэрийн хэлбэршил нь дэлхийн, бүс нутгийн ба орон нутгийн гэсэн 3 түвшинтэй. Хотгор гүдгэрийн хэлбэршлийн дэлхийн түвшин нь түүний гадаргын анхдагч ялгаа болох бөгөөд эх газар ба далайн хотгоруудыг хамаарна. Бүс нутгийн түвшний хотгор, гүдгэр нь эх газрын хүрээний атираашлын ба тавцангийн бүсүүд далайн хотгор ба голдоч нуруудын цувааг хамрах тектоникийн нэгдүгээр эрэмбийн ялгарал болно. харин орон нутгийн түвшний хотгор гүдгэр нь гадаргын тодорхой хэлбэршлийн анхдагч бүтцийг, тухайлбал атираашлын системийн үндсэн массив ба салбар хэсэг, тавцангийн төв ба зах хаяа /эсвэл өндөрлөг ба нам талууд/ бүсийг нь ялган зааглана.

Гадаргын өндөршлийг үнэмлэхүй ба харьцангуй хэмжээгээр үнэлэх боловч, аль аль нь хөрсний үүсэл хөгжилд утга төгс илэрхийллээ олсон байдаг. Тухайн хөрсний орших үнэмлэхүй өндөршил нэмэгдэх тутам дулаан хангамж нь буурна. Дээш 1000 м өгсөх тусам агаарын дулаан 6 хэмээр багасдаг. Хөрсний ба агаарийн чийгийн хангамж нэмэгдэнэ. Энэ байдал уур амьсгалын бүслүүр, газарзүйн байрлалаас хамаарч, харилцан адилгүй шинжтэй. Тухайлбал: сэрүүн бүсийн эх газрын дотоодын уулсаар 3000-3500м өндөрт 250-400 мм, 3500-4500 м өндөрт 500-1000 мм харин хэт өндөр буюу 6000-8000 м өндрөөр 3000мм орчим хур тунадас тус тус унадаг бол, энэ тоо пропикийн бүсийн уулсын дээрх өндөрүүдэд 500-1000, 2000-3000, 4500мм-ээс дээш болж хувирна. Ингэж чийг нэмэгдэх тусам хөрсний хүчилшил өсч угаагдал ба өгөршил эрчимжин, органик бодисын болон химийн бүрдэл тодорхой зүй тогтлоор хувьсан өөрчлөгдөнө. агаарын өндөршлийн түвшин нь хөрсний чийг, дулааны горимд үндсэн хүчин зүйл зайлбаргүй мөн аж. чийг ба дулааны горим нь хөрсний хими, физик, биологийн амьдралын хэм хэмжээг тодорхойлох үндсэн нөхцөл болно.

Гадаргын хэлбэр бол хөрс үүсвэрт өндөршлөөсөө дутуугүй үүрэг бүхий хүчин зүйл. Газрын гадаргын үндсэн төрхийг гүдгэр, хотгор, тэгш гэсэн анхдагч хэлбэрт хуваана. Энэ хур тунадасаар буусан ус чийгийн анхдагч хуваарилалтын хүчин болох бөгөөд үүгээр дамжин хөрсний уусмалын үндсэн шинж тодорхойлогдоно. Тухайлбал, хөрсний уусмалын хүчиллэгийн шинж ба найрлага гадаргын шинж хэлбэрүүдээс шууд хамаарна. Гүдгэр гадарга голчлон өгөршлийн суурь болох агаад шүлтээ алдсан, харин эрдсийн торын зангилааны элементүүдээр баяжсан, хөнгөн бүтэцтэй хөрс үүсэх нөхцөл болох бол, тэгш гадаргыг дагалдан хурдсын зузаан үелэл бүхий давсжсан буюу карбонатжсан шаврархаг хөрсүүд тархана. Монгол орны нөхцөлд гүдгэр гадаргаар хойд нутгаар хүчиллэг сиаллит, өмнөд хэсгээр ханасан сиаллит, харин хотгор гадаргаар дан ханасан буюу шохойжсон сиаллит хийгээд давсны хуримтлалын давхарга зонхилдог.

Гадаргын хэвгий буюу хажуугийн өнцөг, хажуугийн урт зэрэг нь хөрсний үүсэл хөгжлийн бас нэгэн чухал хүчин зүйлсийн бүлэг болно. гадарга хэдий их хэвгий байх тусам хажуугийн үйл явц төдий хэр эрчимтэй явагдана. Тухайлбал шингэний кинематикийн дагуу хажуугийн доод хэсэг рүү гадаргын хийгээд хөрсний ус чийгийн эрчимтэй зөөгдөл явагдаж, түүний хамт хурдас ба хөрсний бодис, элементүүд жинхэнэ ба коллойд уусмалын хийгээд механик хагшаас хэлбэрээр идэвхтэй шилжилтэд ордог байна. мөн хурдсын нарийн ширхгийн хэсгүүд ийм үйлчлэлээр идэвхтэй зөөгдөлд ордог болно. хэвгийн хөрс харьцангуй хуурай, уусах нэгдлийн нөөц багатай бөгөөд чулуурхаг, хэмхдсэрхэг байдаг.

Хажуугийн урт хөрсний үүсэл, хөгжил, шинж чанарт ихээхэн үүрэгтэй. Ÿлангуяа хажуугийн доод хэсэг ба бэл хормойн, хотос хөндийн хөрсний шинж чанар бүрэлдэхэд тэрээр чухал хүчин зүйл болдог. хажуу урт байх тусал бэл, хормойн хөрсний чийгийн хангамж илүү сайн байх зүй тогтолтой. Хажуугийн дагууд шилжих хөрсний болон гадаргын усны масс улам бүр нэмэгдэх агаад үүний улмаас хөрс усаар ханах чиглэл нь ус чийгийн шилжих чиглэлийн эсрэг байна. хажуугийн доод хэсгийн хөрсүүд эхэлж чийгээр ханаад энэ ханалт дээш өгсөн үргэлжилдэг. Хажуугийн дагууд хурдсын ширхэгийн тархалт, хуримтлалын ялгарал үүссэн байх ба үүнийг эрозийн катен гэнэ. Эрозийн катен нь тодорхой эрэмбэ дарааллаар байрлах бөгөөд тэдний хурдсын ширхэг нь хажуугийн дагууд доошлох тусам нарийсдаг. Эрозийн катений энэ чанар нь хажуугийн хөрсний катений ялгарал үүсэх үндсэн нөхцөл болно. энэ ёсоор, доод түвшний хөрсний катениууд шаварлаг, хүнд бүтэцтэй улмаас чийг шингээлт, шингээх цогцсын ханалтаар сайн байна. уулын хажуугийн доод хэсэг, бэл хормойн хэвгий бага байх тохиолдолд том ширхэгт хэсгүүд нь энэ орчимд ихээр хуримтлагддаг. Ялангуяа хурдсын давхаргын дээд үелэлээр элс, хайрга, хэмхдэс чулуулаг голлох нь бий. Үүнийг эрозийн катены инверси гэдэг. чийгийн хангамжийн нөхцлөөс хамаарч, хөрсний катенаар түүний химм, геохими, физик, биологийн болон механик шинжүүд нь мөн л тодорхой зүй тогтлоор хөрсний орон зайд ялгарал үүсгэсэн байдаг. хөрсний катенууд чийгшлээр төдийгүй, давс ба уусах бодисын зөөгдөл хуримтлал, өгөршлийн үндсэн шинж төлөв хийгээд хөгжлийн зэргээрээ харилцан адилгүй байх ажээ. Ер нь хажуугийн дээд хэсгийн хөрсүүд харьцангуй залуу байх агаад гадаргын налуугийн өнцөг их байх тусам энэ шинж нь улам бүр тодорхой ажиглагддаг билээ.

Гадаргын хэлбэршлийн хөрсөн бүрхэвчинд үзүүлэх шууд үйлчлэлээс түүний уур амьсгал, организм, гүний усан сүлжээ зэрэг байгалийн бусад хүчин зүйлд үзүүлэх замаар биелэл болох дам нөлөөлөл үүснэ. Гадаргын хэлбэршил нутгийн уур амьсгалд нөлөөлөхдөө:

  • Хурдас хуримтлал, салхиар зөөгдөх үйл явцын чиглэл, эрчмийг өөрчлөх
  • Хур тунадас хуваарилагдах нөхцөл
  • Гүний усны түвшинг өөрчлөх
  • Ургамлын нөмрөгт нөлөөлөн, чийгийн ба радиацын балансыг өөрчлөх зэрэг замаар үйлчлэл үзүүлж, эдгээр нь эргээд хөрсөн бүрхэвчийн хувьсалын үндсэн шинж болдог. хээрийн хотсоор хар хүрэн, нугын хүрэн, толгодоор нь ердийн хүрэн хөрс тархах бол, говийн шал хөндийд бор хөрс, толгод уулын хажуугаар нь бор саарал хөрсүүд тархсан байдаг. гадаргын хотгор гүдгэрийнхэлбэршлийг гүний усны толь дагалдана. чийглэг, чийглэрхэг нутгийн хувьд энэ онцлогбүр сайн илэрч байдаг. хотос ба депресс хөндийд гүний ус гадаргад ойртож, дулааны үед хөрсийг усаар хангана. Энэ үед хөрсний шинж өөрчлөгдөн, ангижруулах горимд шилжих, дээрээс чийг нэвчилт зогсох, дулаан шингээлт нь өсөх зэрэг хувьсал гарна. Мөн гүний усны химийн бүрдэл, бусад шинж чанар хөрсөнд илт уламжлагддаг. Ийм өөрчлөлт хуурай нутгийн хөрсөнд сул эрчимтэй хэдий ч байнга явагдана. Тиймээс хуурай хээр, цөлийн хөрс нь гүний устайгаа нягт холбоотой хөгжиж ирдэг.

Харьцангуй утгаараа ч, үнэмлэхүй утгаараа ч цаг хугацаа бол хөрс үүсвэрийн үндсэн хүчин зүйлийн нэг болно. хөрс үүсвэрийн хүчин зүйлс хувьсамтгай чанарыг олно. Төрөл бүрийн тогтоцтой хөрсийг үүсгэх хамгийн чухал хүчин зүйл нь цаг хугацааны асуудалд юм. Хөгжлийнхөө бүхий л үе үатанд хөрсийг бүрдүүлдэг элементүүд нь цаг хугацааны явцад хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хэрхэн өөрчлөгдөж бие биедээ уусаж хувьсаж, бие биенээсээ хамаарч байгаагаа хамааран хөрсний бүтэц өөр өөр байдаг. Үерч автсаны дараахи ихэнх хөрс нь хөрсжиж амжаагүй байлаг нь цаг хугацааны асуудлаас үүдэлтэй юм. Хөрс үүсэх үйл явц нь он удаан жилийн хувиралын үр дүн юм. Хөрс нь үе давхаргаараа булагдаж , гадарга нь хучигдсанаар цаг хугацааг эхлүүлж хөрс үүсэн эхлэл болдог. Хөрс үргэлж өөрчлөгдөж байдаг. Урт хугацааны туршид аль өөрчлөлт нь илү явагдаж байгаагаас хамааран хөрс нь өөр өөр бүтэцтэй болж зөвхөн урт цаг хугцаааг хамраснаар хөрс сайн бүрдэх тогтворжиж боломжтой болно. Хөрс үүсэх явц /pedogenesis/ нь физик, хими,биологийн /мөн anthropogenic/ үйл явц юм. Хөрсний өөрийн онцлог шинж чанараас хамаарч хөрсний хил хязгаар /soil horizons/ үе давхаргууд үүсдэг. Хүн болон амьтан, усны нөлөөгөөр хөрс нь нэг газраас нөгөө рүү гулсах явцад хөрсөнд агуулагдаж буй зүйлсийн шилжилт хөдөлгөөн нь ямар хэлбэрийн хөрс болох болон ялгаварт чанарыг тодруулж өгдөг. Хөрс үүсвэрийн үндсэн элементүүдэд нь цаг агаар, цаг хугацаа, чулуулгын байдал, газар орны байдал зэргээс хамаарна.

Хөрсийг бүрдүүлдэг элемент хүчин зйүлүүдээс хамаарч хөрс үүсэх явц нь бараг хэдэн сая жилийг дамнана. Хөрсний гадарга дээр байгаа материалууд нь ихэвчлэн салхинд үлээгдэж алга болдог ба шинээр салхиар зөөгдөн ирсэн материалууд дахин тогтворжих гэх мэтээр хөрс үүсдэг. Газрын байрлал, цаг уур, биологийн үйл явц, огцом өөрчлөлтүүд зэргээс үүдэн хөрс нь аливаа нэг өөрчлөлтөөс маш их хүчтэй хамааралтай байдаг байна.

Stub icon

Энэ биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.