Jump to content

Рой Мата

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Удирдагч Рой Матагийн эдлэн*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Эретока арал
Улс  Вануату
Төрөл Соёлын
Шалгуур iii, v, vi
Дугаар 1280
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2008  (32-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Рой Мата (Англи: Roy Mata) нь Вануатугаас гаралтай хүчирхэг удирдагч бөгөөд XIII зууны үед Меланезийг хяналтандаа байлгаж байжээ. Ретока арлынхны ам дамжсан үлгэр домогт үндэслэн хайгуул хийсэн Францын археологич Жозе Гарранжер 1967 онд 25 дагалдагсдынх нь хамт оршуулсан Рой Матагийн булшийг илрүүлсэн бөгөөд ЮНЕСКО-ын дэлхийн өвд 2008 онд бүртгэгджээ.

Домогт өгүүлснээр Рой Мата уудам нутагт тархан суурьшсан олон овог аймгуудын нэгтгэн, энх тайвныг мандуулжээ. Гэвч түүний дүү нь хор өгөн хөнөөсөн гэдэг. Өнөөдөр Вануатуд Рой Матагийн нэрийг өөр зүйлд хэрэглэхийг хориглосон байдаг. Дэлхийн өвд Рой Мататай холбогдох дурсгалууд бүхий Эфате, Лелепа, Арток арлууд бүртгэгдсэн байдаг ажээ.