Jump to content

Синсиннати

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Синсиннати хотын төв

Синсиннати (англ. Cincinnati [ˌsɪnsɪˈnætɪ]) - АНУ-ын Охайо мужийн зүүн өмнөд хэсэгт байх хот. Охайо голын эрэг дээр, Индиана мужаас холгүй Охайо, Кентакки мужуудын хил дээр оршдог хот юм.

1788 онд герман гаралтай цагаачдын үүсгэн байгуулсан хот. 2010 оны байдлаар тус хотын хүн амын тоо 296 943 (АНУ-ын 55 дахь том хот), дагуул хотуудын хамт 2 155 137 хүнтэй ажээ (томоороо 21 дүгээрт ордог), үүний 53% цагаан арьстан иргэд байдаг ажээ.

1819 онд байгуулагдсан Синсиннати Их сургууль өнөөдөр 40 мянган оюутантай.

Синсиннати хотод "Procter & Gamble", Kroger, Convergys, Chiquita, General Electrics Aviation, Macy's, Toyota North America, Kao Brands, Fifth Third Bank компаниудын төв байрладаг бөгөөд The United States Playing Card Company-ийн үйлдвэрүүд байдаг.