Сэтгүүл зүйн хоточ нохой
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Сэтгүүл зүйн хоточ нохой гэдэг нь эрх баригчид болон улс төрчдөөс ярилцлага авч баримт нягтлан шалгаж хэвлэн нийтэлдэг, бичдэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг хэлбэр юм. Ингэхдээ эрх баригчид, ард иргэдийн татварын мөнгөөр цалинждаг төрийн байгууллага болон мөнгөн хөрөнгө ихтэй эрх мэдэл өндөртэй байгууллага, хувь хүний үйл ажиллагаа үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг. Хоточ нохойн сэтгүүл зүй нь нийгэмд тулгамдаж байгаа ил болон далд аливаа асуудал бэрхшээлүүдийн эсрэг хариу цохилт өгөхүйц мэдээ, сурвалжилга бэлтгэдэг.
Үүрэг
[засварлах | кодоор засварлах]Сэтгүүл зүйн "хоточ нохой" хэмээх үүрэг нь нийгмийг хоточ нохой шиг харж хамгаалах гэсэн үүргийг хүлээсэн сэтгүүлчдийн хийдэг. Тийм ч учраас сэтгүүлчид эрх мэдэл бүхий хүмүүсийн буруутай үйлдлийн талаарх мэдээллийг цуглуулж олон нийтэд хүргэдэг. Ингэснээр олон нийт нийгэмд юу болж байгааг ойлгож, аливаа буруу бусармаг үйлдлийг таслан зогсооход нэгддэг. Хоточ нохойн сэтгүүл зүйн энэхүү гайхалтай шинж чанараас нь шалтгаалж дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
Сэтгүүл зүйн хоточ нохо болсон эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хийх ёстой чухал зүйлийн нэг бол далд нууц буруу үйлдлийг нотолгоотойгоор нээн илрүүлэх явдал юм. Сэтгүүл зүйд хоточ нохойн үүрэг нь засгийн газрын мэдээ мэдээллийг шуурхай түгээдэг энгийн сэтгүүлчдийг бодвол аливаад ул суурьтай, гүнзгий судалгаатай, иргэдийн хардах эрхийн үүднээс мэдээ сурвалжилга, сэтгүүл зүйн бүтээл бэлтгэдэг онцлогтой.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: "Сэтгүүлчид нийгэмд хоточ нохойн үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ нь төр засагт иргэд сэтгүүлч нараар дамжуулж хяналтаа тавьдаг гэсэн үг. Тэгвэл сэтгүүлчид өдөр тутамдаа хийдэг ажил, мөрддөг дүрэм журмаа өөрсдөө тогтоож, хянах ёстой" гэжээ.
Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протце: "Монголын хувьд сэтгүүлчид хоточ нохойн үүргээ асар сайн гүйцэтгэхийн тулд өөрсдөө үүргээ зохицуулдаг байх хэрэгтэй. Европын орнуудад ч сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж заадаггүй” гэж хэлжээ.
Алдарт нийтлэлч, радиогийн тоймч Маррианна Женнин "Шилдэг сэтгүүлчид үнэхээр хоточ нохой шиг байдаг, яагаад гэвэл тэд бусдын ухаараагүй асуудлыг олж, нэг үг бүрийг шалгадаг юм. Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг хэн нэгний ярьсан баримтыг шууд буулгах биш баримтыг өөрийн гараар шалгахыг хэлдэг юм" гэсэн байдаг.
Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч, сэтгүүлч Хайдавын Уянга "Би үнэний, хүчгүйн талд байх юмсан гэж боддог. “Сэтгүүлч хүн үнэнийг, олон нийтийн эрх ашгийг хамгаалах “хоточ нохой” байх ёстой…гэж багш нар маань заасан. Тэр нь итгэл үнэмшил болсон" гэжээ.
Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс илтгэлд: "Сонгуулийн үеэр болон сонгуулиас гаднах эрэн сурвалжлах мэдээ сурвалжлага нь төрийн албан хаагчийг сониуч хэвлэл мэдээлэлтэй танил болгосноор мэдээлэл нээлттэй байх соёл төлөвшүүлэхэд дөхөмтэй. Мэдээллийн хүртээмжтэй байдал мөн хэвлэл мэдээллийн хоточ нохойн үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлэх урьдач нөхцөл болно" гэжээ.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Х.Наранжаргал: Ямар сэтгүүл зүй байна, яг тийм л нийгэм байна.
Х.Цэвлээ: 20 жил эсвэл 50 жилийн дараа ГАР УТАСНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮЛДЭХ ҮҮ?
"Сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж болохгүй"
Ц.Дашдондов: чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш[permanent dead link]
Сэтгүүл зүйн үнэ цэнийн эрэлд[permanent dead link]