Jump to content

Тийн ялгалын ай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Бүтэцтэй өгүүлбэрт бүтцийн[жинхэнэ нэр]] ба түүний үүргээр орсон үгсийг бусад үгтэй холбох үүрэгтэй хэл зүйн айг тийн ялгал гэнэ. [[Монгол хэл|Монгол хэлний] нэрийн тийн ялгалыг үндсэн ба үндсэн биш, үндсэн мөн тийн тийн ялгалыг шууд ба шууд биш хэмээн ангилдаг. Бөмбөрцөг дэлхийн зарим хэлэнд жинхэнэ нэр, төлөөний үг, тэмдэг нэр, тодотгол, угтвар үгс, тооны нэр,бүтээвэр,ялгац үгс нь тийн ялгалаар өөр өөр хувилдаг. Хэл хувьсахын хэрээр тийн ялгал ч мөн хувьсдаг(жишээлбэл: грек хэлэнд оршихын тийн ялгал нь өгөхийн тийн ялгалтай нэгдэж, нэгэн цул тийн ялгалын хэлбэр бий болсон) хэл шинжлэлд синкрет гэдэг.

Эртний грек, армени, ассам, ихэнх Балт-Славын хэлнүүд, баск, ихэнх Кавказын хэлнүүд, ихэнх Дравидын хэлд, герман, айсланд, япон, солонгос, күрд, латин, санскрит, төвөд, түрк язгуурын хэлнүүд, Уралын хэлнүүдэд олон тийн ялгаллахуйн тогтолцоо бий. Өөрөөр хэлбэл, нэр үг, төлөөний үг, тэмдэг нэр ба тодотгогч бүрийг хувилгадаг билээ. Хэлнүүдийн тийн ялгалын тоо харилцан адилгүй. Тухайлбал: персэд 2; английн зөвхөн төлөөний үгсэд л 3; арабад их төлөв 3;герман, айсланд, орчин цагийн грек ба ирландад 4; ром ба эртний грект 5; латин, словани, орос, словак, түркэд дор хаяж 6; армен, босни, хорват, чех, латви, литуани, польш, серби ба украйнд 7; санскрит ба тамилд 8; ассамд 10; эстонид 14; финнд 15; унгарт 18; харин цез хэлнээ 64 тийн ялгалууд байдаг аж.

Одоо цагт нэрлэх, заах, өгөх ба харьяалахын тийн ялгал нь хамгийн түгээмэл юм.

Уг нэрийн гарваль

[засварлах | кодоор засварлах]

Манай нэрийдэл болох "тийн ялгал" буюу "тийнхүү ялгарах" гэхүй нь төвөд хэлний rnam-dbye гэдгийн орчуулга бөгөөд, энэ нь мөнхүү vibhaktih гэсэн самгард үгийн орчуулга юм.

Барууны хэл шинжлэлд жинхэнэ нэрийн хувиллыг грекийн ptôsis (унах), латин хэлний casus (унах), оросын падеж (уналт), склонение (хажуу тийш болох, гажих) хэмээдэг. Өөрөөр хэлбэл, анхны утгаараа байсан жинхэнэ нэр өгүүлбэрийн бүтцэд орохдоо түүнээсээ хувирч, "унаж", "нугардаг" бөгөөд энэ нь яагаад casus гэсний учир мөн.

Тийн ялгалуудын шатлал, эрэмбэ

[засварлах | кодоор засварлах]

Тийн ялгалыг аливаа хэлний нийтлэг ерөнхий давтагдах шинжээр үзүүлбэл:

нэрлэх → заах эсвэл → харьяалах → өгөх → орших эсвэл байрших → гарах ба эсвэл үйлдэх → бусад тийн ялгал

Харин монгол хэлний давтамжийг нь үзүүлбэл:

нэрлэх → харьяалах → өгөх ба орших → заах → гарах → үйлдэх → хамтрах → чиглэх гэсэн байна

Иймийн тул энэ дэс дараагаар монгол хэлний тийн ялгалыг байршуулдаг.

Ялгаллахуйн төрөл

[засварлах | кодоор засварлах]

Нийтлэг тийн ялгах төрөлд:

  • Зөвхөн толгой буюу нэр үгсийг тийн ялгалладаг. Үүнд манай монгол хэл багтана.
  • Зөвхөн эцсийн үгийг тийн ялгалладаг(нэр байх нь эсэх чухал биш). Үүнд баск, австрали зэрэг хэл багтана.
  • Нэр, тодотгол ба ихэвчлэн тэмдэг нэрийг тийн ялгалладаг. Үүнд энэтхэг-европ язгуурын ихэнх хэл багтана.

Монгол хэлний тийн ялгал

[засварлах | кодоор засварлах]

Монгол хэл нь залгамал хэл учир нөхцөлөөр тийн ялгаллана. Орчин цагийн монгол хэлэнд дан хэлбэрээрээ бие биеэ үгүйсгэж, утга үүргээрээ бие биеэ үл нөхөж буй нэрлэх, харьяалах, өгөх орших, заах, гарах, үйлдэх, хамтрах, чиглэх гэсэн найман үндсэн тийн ялгал байна:

Анги Тийн ялгал Асуулт Нөхцөл (тийн ялгал бүгд тэг хэлбэрийн нөхцөлтэй байна) Жишээ
Үндсэн эсэх Шууд ба шууд бус эсэх Монгол бичигт Тод бичигт Кирилл бичигт
Нэр Монгол улс Өвөр Монгол Буриад Халимаг Монгол улс Буриад Халимаг
Монгол улс Өвөр Монгол Буриад Халимаг
Үндсэн 1 Нэрлэхийн тийн ялгал ᠨᠡᠷᠡᠯᠡᠬᠦ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Нэрын падеж Нерәдгч киисквр Хэн? Юу? ᠬᠡᠨ ?
ᠶᠠᠭᠤ ?
Хэн? Юун? Тэг хэлбэртэй Тэг хэлбэртэй Тэг хэлбэртэй Тэг хэлбэртэй Арваад аянчин ирсний хоёр нь их л ядарч, үлдсэн нь гайгүй харагдана.
Шууд бус 2 Харьяалахын тийн ялгал ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Хамаанай падеж Төргч киисквр Хэний? Юуны? ᠬᠡᠨ ᠦ ?
ᠶᠠᠭᠤᠨ ᠤ ?
Хэнэй? Юунай? ‍ᠦᠨ/‍ᠤᠨ
‍ᠶ᠋ᠢᠨ
‍ᠤ/‍ᠦ
ᡅᠨ
-᠊ᡅ᠋ᠨ/‍-᠊ᡅᡅ᠋ᠨ/ᡎᡅᡕᡅᠨ
-᠊ᡅ/-᠊ᠨᡅ
-ын, -ийн, -ы, -ий, -н -ай, -эй, -ой, (-гай), -ын, (-иин, -н) -а, -ә, -ин, -гин, -һин Номын тавиур дээр муур гарчхав.
Шууд бус 3.1 Өгөхийн тийн ялгал ᠥᠭᠬᠦ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Зүгэй падеж Өггч киисквр Хэнд? Юунд? ᠬᠡᠨ ᠳᠤ ?
ᠶᠠᠭᠤᠨ ᠳᠤ ?
Хэндэ? Юунда? ‍ᠳᠤ/‍ᠳᠦ(‍ᠳᠤᠷ/‍ᠳᠦᠷ)
ᠲᠤ/ᠲᠦ(ᠲᠤᠷ/ᠲᠦ᠋ᠷ)
‍ᠠ᠋(᠎ᠡ)
‍ᡑᡇ/‍ᡑᡉ
‍ᡐᡇ/ᡐᡉ
-д, -т -да, -дэ, -до, -та, -тэ, -то -д, -т Дэндэвт төрсөн өдрийн бэлгийг нь өгцгөөе.
3.2 Оршихын тийн ялгал ᠣᠷᠤᠰᠢᠬᠤ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Юунд? Хаана? ᠶᠠᠭᠤᠨ ᠳᠤ ?
ᠬᠠᠮᠢᠭᠠᠨ᠎ᠠ ?
Монголд үнэхээр хүйтэн байдаг.
Шууд 4 Заахын тийн ялгал ᠵᠢᠭᠠᠬᠤ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Үйлын падеж Гемнгч киисквр Хэнийг? Юуг? ᠬᠡᠨ ᠢ ?
ᠶᠠᠭᠤ ᠶᠢ ?
Хэниие? Юуе? Юу? ‍ᠢ
‍ᠶ᠋ᠢ
ᠢᡎᡅ
-᠊ᡎᡅ/-᠊ᡅᡅ᠋ᡎᡅ
-ыг, -ийг, -г -ые (-гые, -иие, -е) -иг, -г, -гиг Эрхийг сурахаар бэрхийг сур
Шууд бус 5 Гарахын тийн ялгал ᠭᠭᠠᠷᠬᠤ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Гаралай падеж Һаргч киисквр Хэнээс? Юунаас? ᠬᠡᠨ ᠡᠴᠡ ?
ᠶᠠᠭᠤᠨ ᠎ᠡᠴᠡ?
Хэнhээ? Юунhээ? ᠠ᠋ᠴᠠ/ᠡᠴᠡ ᡄᡃᠰᡄ
-᠊ᠠᡃᠰᡇ/-᠊ᡄᠰᡉ
‍-᠊ᡇᡃᠰᡇ/-᠊ᡈᡃᠰᡉ
-аас, -ээс, -оос, -өөс -һаа, -һээ, -һоо, -гһаа, -гһээ, гһоо -ас, -әс, -яс, -гар, -гәр, -һас, -һәс Тэр хүн гэрээсээ гараагүй олон хонолоо.
Шууд 6 Үйлдэхийн тийн ялгал ᠦᠢᠯᠡᠳᠬᠦ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Зэбсэгэй падеж Бүрдәкч киисквр Хэнээр? Юугаар? ᠬᠡᠨ ‍ᠢᠶ᠋ᠡᠷ ?
ᠶᠠᠭᠤ ᠪᠠᠷ ?
Хэнээр? Юугээр? ᠪᠠᠷ/ᠪᠡᠷ
‍ᠢᠶ᠋ᠠᠷ/‍ᠢᠶ᠋ᠡᠷ
ᡋᡄᠷ/ᡕᡄᠷ
‍-᠊ᠠᡃᠷ/-᠊ᡄᡃᠷ
‍-᠊ᡆᡃᠷ/-᠊ᡈᡃᠷ
-аар, -ээр, -оор, -өөр -аар, -ээр, -оор, -өөр, -гаар, -гээр, -гөөр,

-гаар -гөөр, -яар, -ёор

-ар, -әр, -яр, -гар, -гәр, -һар, -һәр Тоосгоор хийсэн байшинг чоно үлээж хүчрэхгүй.
Шууд 7 Хамтрахын тийн ялгал ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠬᠤ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
Хамтын падеж Хамсулгч киисквр Хэнтэй? Юутай? ᠬᠡᠨ ᠲᠡᠢ ?
ᠶᠠᠭᠤ ᠲᠠᠢ ?
Хэнтэй? Юунтэй? Юутэй? ᠲᠠᠢ/ᠲᠡᠢ ᡐᠠᡅ/ᡐᡄᡅ -тай, -тэй, -той -тай, -тэй, -той -та, -тә Ирж дүүтэй минь тоглоорой.
Шууд бус 8 Чиглэх(зүглэх)-ийн тийн ялгал ᠴᠢᠭᠯᠡᠬᠦ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
- - Хаашаа? Юу руу? ᠬᠠᠮᠢᠭᠠᠭᠰᠢ ?
ᠶᠠᠭᠤ ᠤᠷᠤᠭᠤ ?
ᠤᠷᠤᠭᠤ руу, рүү, луу, лүү - Энэ дэлхийн хамгийн гоё зам—ээж рүүгээ очих зам.
Үндсэн бус - 9 Тодотгохын тийн ялгал ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠬᠤ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
- - Ямар? Хэдэн? Юун? ᠶᠡᠮᠪᠡᠷ ?
ᠬᠡᠳᠦᠨ ?
ᠶᠠᠭᠤᠨ ?
᠊ᠨ - Үүлэн зардас
10 Хэмжихийн тийн ялгал ᠬᠡᠮᠵᠢᠬᠦ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
- Тулгч киисквр - ᠬᠡᠨ ᠴᠡ ?
ᠶᠠᠭᠤ ᠴᠠ ?
ᠶᠠᠮᠪᠠᠷ ᠴᠠ ?
‍ᠴᠠ/‍ᠴᠡ -цаа, -цээ, -цоо, -цөө - Зуд болж, өвдөгцөө цас оржээ.
11 Холбохын тийн ялгал (хамтрахын тийн ялгалтай утга үүрэг адил) ᠬᠣᠯᠪᠤᠬᠤ
ᠲᠡᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠯ
- Ниилүлгч киисквр Хэн лүгээ?

Юу лугаа?

ᠬᠡᠨᠨ ᠎ᠯᠤᠭᠡ?
ᠶᠠᠭᠤ ᠯᠤᠭ᠎ᠠ?
᠎ᠯᠤᠭ᠎ᠠ/ ᠎ᠯᠤᠭᠡ ᠯᡇᡎᡃᠠ/ᠯᡉᡎᡄᡃ‍
-᠊ᠯᠠᡅ/-᠊ᠯᡄᡅ
лугаа, лүгээ - -ла, -лә Япон лугаа адил хөгжицгөөе!
12 - - - Залгч киисквр - - - - - - - - -ур, -үр, -юр, -гур, -гүр, -һур, -һүр -