Jump to content

Том Сойерын адал явдал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Том Сойерын адал явдал  
Анхны хэвлэлийн нүүр зураг
ЗохиолчМарк Твен
Хавтасны
зургийг зурсан
Марк Твен
УлсАмерикийн Нэгдсэн Улс
ХэлАнгли
УрсгалБилдангсроман, Пикареск, Сатир, Ардын, Хүүхдийн роман
ХэвлэгчАмерикийн Хэвлэлийн Компани
Хэвлэсэн огноо1876 [1]
Хэвлэгдсэн төрөлХэвлэмэл (Хатуу болон цаасан хавтастай)
хуудасны тоо275 х
ISBNТодорхойгүй
OCLC дугаар47052486
Дьюйгийн аравтын ангилал[Fic] 22
Конгрессийн номын
сангийн ангилал
PZ7.T88 Ad 2001
ӨмнөхАлтан үе: Өнөөдрийн домог
ДараахХилийн чанад дахь бадарчин

Том Сойерын адал явдал (Англи: The Adventures of Tom Sawyer) нь Марк Твений 1876 онд бичсэн, Миссиссиппи мөрний эрэг дээрх жижиг хотод өсч торниж буй залуу хөвгүүний тухай өгүүлсэн роман юм. Зохиолд гардаг "Сент-Петерсбург" хэмээх хот нь зохиогчийн хүүхэд насаа өнгөрөөсөн Миссури муж улсын Ханнибал хотоос сэдэвлэн дүрсэлсэн хот билээ. Романыхаа өмнөтгөлд Твен ингэж бичсэн байдаг:

Энэ номд бичигдсэн ихэнх адал явдал нь жинхэнээсээ болсон явдлууд юм; ганц хоёр нь надад, үлдсэн нь манай сургуулийнханд тохиолдож байв. Хакк Финн бол амьдралаас урган гарсан дүр; Том Сойер ч мөн адил, гэхдээ хэн нэгнээс сэдэвлээгүй, миний мэдэх гурван хөвгүүнийг нийлүүлж гаргаж авсан дүр юм.[2]