Тунисын ерөнхийлөгч
Appearance
Тунисын ерөнхийлөгч нь хаант засаглалыг халсан 1957 онд бий болсон албан тушаал бөгөөд тус улсын төрийн тэргүүн болно.
Ерөнхийлөгчийн бүх ард түмний шууд сонгуулиар, 5 жилийн хугацаатай сонгодог бөгөөд нэг хүн хэдэн ч удаа сонгогдож болно. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд 40-өөс 75 настай, эцэг эх болон аль нэг талын өвөг эцэг эх нь Тунисын иргэн байсан, давхар иргэншилгүй, Исламын шашинтай, тус улсын иргэн байх ёстой.
Тунисын ерөнхийлөгч нар (1957-аас өнөөдөр хүртэл)
[засварлах | кодоор засварлах] Дестур (Нео Дестур (ND) / Социалист Дестур Нам (PSD) / Үндсэн Хуульт Ардчилсан Нэгдэл (RCD))
Бүгд Найрамдах Улсын Төлөө Конгресс (CPR)
# | Хөрөг | Нэр (Төрсөн-Нас барсан) |
Албан тушаал хашсан | Нам | |
---|---|---|---|---|---|
1 | Хабиб Бургуйба حبيب بورقيبة (1903–2000)[1] |
1957 оны 7 сарын 25 | 1987 оны 11 сарын 7[2] | ND/PSD | |
2 | Зине Эл Абидине Бен Али زين العابدين بن علي (1936–2019)[3] |
1987 оны 11 сарын 7 | 2011 оны 1 сарын 14[4] | PSD/RCD | |
— | Мохамед Ганнучи محمد الغنوشي (1941 онд төрсөн) Үүрэг гүйцэтгэгч[5] |
2011 оны 1 сарын 14 | 2011 оны 1 сарын 15 | RCD | |
— | Фуад Мебазаа فؤاد المبزع (1933 онд төрсөн) Үүрэг гүйцэтгэгч[6] |
2011 оны 1 сарын 15 | 2011 оны 12 сарын 13 | Бие даагч (хуучин RCD) | |
3 | Монсеф Марзуки المنصف المرزوقي (1945 онд төрсөн) Түр ерөнхийлөгч[7] |
2011 оны 12 сарын 13 | Одоо хашиж буй | CPR |
- Нео Дестур, Социалист Дестур, Үндсэн Хуульт Ардчилсан Нэгдэл нь угтаа нэг нам бөгөөд Дестур гэдэг нь үндсэн хууль хэмээх утгатай.
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ 4 бүрэн эрхийн хугацаанд алба хашсан. 1959, 1964, 1969, 1974 онуудад өрсөлдөгчгүйгээр сонгогджээ. Хууль Тогтоох Ассемблей 1975 онд түүнийг насан туршийн ерөнхийлөгчөөр өргөмжилсөн.
- ↑ Хөгширч, эрүүл мэнд нь муудсан тул албан тушаалаас нь буулгасан
- ↑ 5 бүрэн эрхийн хугацаанд алба хашсан. 1989, 1994 онд өрсөлдөгчгүйгээр, 1999, 2004, 2009 онуудад өрсөлдөгчдөө ялж сонгогдсон.
- ↑ Тунисын хувьсгалын үеэр улс орноо орхин дүрвэсэн
- ↑ Өөрийгөө үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгчөөр зарлаж, хэдэн цагийн турш хашсан.
- ↑ Үндсэн хуулийн дагуу, Депутатуудын Танхимын ерөнхийлөгч хувиар Бен Алиг залгамжилсан
- ↑ Хууль Тогтоох Ассемблейгээс сонгогдсон