Түгээгүүр
Компьютерын ухаанд Түгээгүүр (Англи: Bus) нь компьютерүүд буюу компьютерийн эд ангиудын хооронд өгөгдөл солилцох цогц системийг хэлнэ. Компьютерын техникийн үндсэн бүрдэл хэсгүүд болох процессор, санах ой болон оролт, гаралтын блокууд өөр хоорондоо тусгай шугамуудаар холбогдсон байдаг - Физик бүтцийн хувьд эдгээр нь эд ангиудыг холбосон цахилгаан "утаснууд" байна.
Түгээгүүрийг 3 ангилдаг байна:
- Хаягийн түгээгүүр (Address bus)
- Удирдлагын түгээгүүр (Control bus)
- Өгөгдлийн түгээгүүр (Data bus)
Түгээгүүр нь дараах үйл ажиллагаатай байна. Үүнд:
- Өгөгдөл хуваарилалт - Комьпютер дэх бүх төрлийн түгээгүүр нь комьпютер болон түүнд холбогдсон гадаад төхөөрөмжиййн хооронд өгөгдөл дамжуулна. Өгөгдөл нь цуваа эсвэл зэрэгцээгээр дамжигддаг. Түгээгүүрүүдийг ижил цаг хугацаанд шилжүүлэх битүүдээс хамаарч 8 бит, 16 бит, 64 бит зэргээр ангилдаг
- Хүчин чадал - Гадаад төхөөрөмжүүдийг комьпютертэй холбогдоход нь хүчин чадлаар хангадаг
- Тохируулга - Түгээгүүр нь гадаад төхөөрөмжийг бэхлэж синхрончлохын тулд системийн клок дохиогоор хангадаг.
Орон зайн түгээгүүр нь компьютерын нэмэлт төхөөрөмж болон нэмэлт эд ангиудтай холбогдоход дэмжлэг үзүүлдэг.
Түгээгүүрийн архитектур
[засварлах | кодоор засварлах]Цуваа болон зэрэгцээ түгээгүүр
[засварлах | кодоор засварлах]Хэд хэдэн өгөгдлийн битүүдийг дамжуулах нь зэрэгцээ гэж нэрлэгддэг түгээгүүртэй ижил юм. Аль болох өргөн түгээгүүртэй байх нь тохиромжтой учир нь олон тооны шугамыг ашиглаж байгаа үед өгөгдлийн томоохон хэсгийг хурдан дамжуулдаг. Зэрэгцээ түгээгүүрүүд нь голчлон 8, 16, 32 эсвэл 64 өгөгдлийн шугамтай байдаг. Зэрэгцээ түгээгүүрийн жишээ нь ISA, PCI, VESA ба EISA юм. Цуваа түгээгүүрийг нэг шугамаар байт/үгийн өөр өөр өгөгдлийн битүүдийг дамжуулахад хэрэглэдэг. Цуваа түгээгүүрүүд нь пакет шиг нэг шугамаар битүүд ар араасаа цувран дамжигддаг.USB болон IEEEнь цуваа түгээгүүрийн жишээ юм. Цуваа түгээгүүр нь зэрэгцээ түгээгүүрээс бага үнэтэй боловч зэрэгцээ түгээгүүр нь бүтээмж өндөртэй.
Micro Channel architecture
[засварлах | кодоор засварлах]Энэ түгээгүүр нь ISA –н 1987 онд худалдаанд гарсан PS/2-н загварыг гаргахад ISA-р зориулж IBM –ээр хөгжүүлэгдсэн. Түгээгүүрийг ISA түгээгүүрээс хойш техникийн үзүүлэлтээр илэрхийлдэг болсон. Жишээ нь: MCA нь 10MHz –ээс дээш хурдтай ачаалдаг ба 16 бит эсвэл 32 битийн өгөгдлийн аль алийг дэмждэг.