Jump to content

Утасгүй технологи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Утасгүй технологи гэж юу вэ?

[засварлах | кодоор засварлах]

Та өнөөдөр ямар төхөөрөмжөөс хаана интернэтийн сүлжээнд нэвтрэн орсон бэ? Магадгүй зөөврийн компьютероороо сургууль, ажил гээд хаа нэгтээгээс ямар нэгэн кабелийн утас ашиглалгүй орсон бол та утасгүй технологийг аль хэдийн ашиглагч болсон байна. Утасгүй сүлжээ нь агаараар өгөгдлийг дамжуулах, хүлээн авдаг ба үүндээ радио давтамжийн технологийг ашигладаг. Өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн компьютероороо утасгүй сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдох боломжтой болжээ. Монголд гэхэд хүн амын 70 орчим хувь нь интернэт ашигладаг гэсэн судалгаа байдаг. Үүнийгээ дагаад бизнес эрхлэгчид онлайн систем рүү шилжиж үйл ажиллагаагаа онлайнаар явуулж, зар сурталчилгаа, рекламаа цахим хуудсуудад тавих хандлага нэмэгдсээр байна. Утасгүй хөдөлгөөнт сүлжээний ерөнхий зорилго нь бизнесийн худалдан авагчдын дунд өргөн хүрээтэй холболтыг бий болгох юм. Утасгүй технологийг ашиглах үнэ өртгийг тооцож болох ч , бизнесийн үнэ цэнийг тооцон харуулахад амаргүй.

Утасгүй технологийн үүсэл?

[засварлах | кодоор засварлах]

OSI reference model буюу “сүлжээний OSI загвар”, түүний 7 төвшин байдаг . Сүлжээний протокол нь хоостууд хоорондын харилцах дүрэм л гэсэн үг. Тэгж оноож тодорхойлсон цаашилбал тэр ISO гээд айхтар стандартаар нь баталсан тодорхойлолтыг протокол гээд байгаа. Энд би протоколын талаар хялбарчлан авч үзэж буй тул OSI 7 төвшин биш интернет протоколын 5 төвшинд авч үзье. Програмын төвшин – Хэрэглэгчийн програмууд харьцдаг тул (Application layer- махчилбал хэрэглээний төвшин) Энэхүү төвшинд HTTP, HTTPS, FTP, SMTP, LDAP … гэх мэт олон протоколууд хамаарна. Тэдгээр протоколууд нь програмуудад хэрэглэгддэг дээд төвшний протоколууд. Та бид програмчлалдаа энэхүү протоколууд шиг протоколууд үүсгээд програмчлах боломжтой гэсэн үг. (таны толгойд socket programming орж ирж байгаа байхаа) 1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршиж эхэлжээ. Эхэн үед практикт хэрэглэх боломжгүй байсан ч цаашид хөгжих үндэс суурийг тавьж өгсөн байна. 1979, 1980-аад онуудад хэт улаан туяаны холболт, CDMA долгион болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар судалгааны материалууд нийтлэгдэж, зарим туршилтууд хийгдэж байв. Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр сонирхогчийн радио дамжуулагчийг холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж байсан бол 1985 онд Холбооны Улсын Харилцаа холбооны Зөвлөл буюу FCC (Federal Communication Committee)-ээс цэргийн бус хэрэглээнд зориулан туршилт хийх долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн байна. IEEE 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн үед 1 Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажлаа эхлээд байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн үр дүнтэй ажиллуулах, ямар программ хангамж, технологийг ашиглах талаар ихээхэн мэдлэгийг хуримтлуулж чадсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт - 802.11 legacy нь 1997 онд батлагдан гарчээ.

Утасгүй сүлжээний хэлбэр 1. Ad-Hoc буюу төхөөрөмж хоорондын Төхөөрөмж хоорондын гэдэг нь сүлжээний хэрэглэгч төхөөрөмжүүд нь өөр нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд хоорондоо холболт үүсгэн мэдээлэл дамжуулдаг. 2. Infrastructure буюу дэд бүтэц Дэд бүтэц гэдэг нь утасгүй сүлжээний замчлагч (router), хандалтын цэг (access point) ашиглан утасгүй болон утастай сүлжээнд олон төхөөрөмжүүдийг нэгдсэн сүлжээнд холбодог байна. Утасгүй сүлжээний ач холбогдол: Ашиглахад хялбар: Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Хөдөлгөөнт байдал: Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетэд холбогдолгүй зөөврийн компьютерээ ашиглан хаа явсан газраасаа холбогдох боломжтой. Сургууль, зуслан, хөдөө гэх мэт. Суурилуулалт: Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, суурилуулалтын үеийн багахан ажиллагаа ордог. Харин утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ. Өргөтгөх боломж: Утасгүй сүлжээнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог. Зардал: Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад илүү зардал биш юм.

Wi-Fi технологи Wi-Fi гэдэг нь Wireless Fidelity гэсэн үгийн товчлол бөгөөд Wi-Fi гэсэн барааны тэмдгийг 1999 онд маркетингийн Interbrand компани нь захиалгаар зохиосон байна. Wi-Fi нь ихэнх компьютер, тоглоом, зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдэд дэмжигдэн ажилладаг. Wi-Fi нь өндөр хурдны утасгүй интернет бөгөөд таны компьютер, рүүтэр хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших төхөөрөмж буюу рүүтэр рүү антенны тусламжтайгаар дамжуулагдана. Сигналыг тайлж уншсаны дараа утастай Ethernet холболттой интернетээр цааш илгээгдэнэ. Нөгөө талаас компьютерийн утасгүй адаптар руу ирж байгаа өгөгдөл нь рүүтэрээр дамжин уншигдаад, радио сигнал болон очно. Хэд хэдэн төхөөрөмжүүд нь нэг рүүтэрийн тусламжтай интернет холбогдож болно.

Hotspot гэж юу вэ? Зах зээл үйлчилгээ явуулж байгаа ресторан, хоолны газар, кино театруудаар wi-fi гэсэн тэмдэг хаа сайгүй байдаг болсон. Энэ нь интернэтэд үнэгүй холбогдох бүс бөгөөд энэхүү бүсийг hotspot гэж нэрлэдэг. Hotspot бүсийг бий болгох нь одоогийн бизнесийн байгууллагуудын үйлчилгээнийх нь нэгээхэн хэсэг болж хөгжсөөр байна. Wi-fi ийн нэг дутагдал нь хэрэглэгч зөвхөн тухайн бүсэд л үүнд холбогдох боломжтой байдаг.
Wimax технологи WiMax нь технологи нь өндөр хурдаар утасгүй сүлжээ ашиглан өгөгдөл дамжуулах шинэ төрлийн дэвшилтэт технологи юм. Сүлжээ нэвтэрсэн бүх газрийн хаанаас ч холбогдох боломжтой байдаг. Нам давтамж ашигладаг бөгөөд байшингийн хана зэрэг саадуудыг нэвтлэх чадвартай нь хэрэглэгчийн төхөөрөмжинд хүрч очихдоо саад багатай. Wimax үйлчилгээний давуу тал нь интернэтэд холбогдох өндөр хурдтай, мөн интернэтэд холбогдох төхөөрөмжүүд нь авсаархан, орчин үеийн технологид суурилсан байдагт оршино. Монголд хамгийн анх wimax төрлийн технологийг Улуснэт компани нэвтрүүлэн интернэтийн үйлчилгээ үзүүлсэн байгууллага болсон. Мөн одоогоор монголд wimax төрлийн үйлчилгээг telemax communication-ий модемийн тусламжтай хүлээн авдаг.

Mobile wimax Утасгүй технологийн хөгжлийн 4 дэгч үеийн (4G) стандарт болох MobileWimax-ийг анх 2005 оны 12-р сард олон улсын электроникийн инженерүүдийн институт болох IEEE(Institute of Electrical and Electronics Engineers) зүгээс тусгай стандарт болгон баталснаар хөгжлийн гараагаа эхэлсэн юм. Intel компани нь MobileWimax-ын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Intel компани нь компьютерийн процессорын зах зээлийн 90 гаруй хувийг ганцаараа эзэлдэг нь энэ компанийг компьютерийн бизнест доминант компани болгосон юм. Intel нь анх Centrino процессороо WiFi системтэй гаргаж дэлхийн зах зээлд маш том амжилт олсон ба одоогийн байдлаар бүх notebook-үүд WiFi тай байгаа билээ. Intel нь тэр амжилтан дээрээ тулгуурлан саяхнаас Centrino 2 процессороо гаргаж эхэлсэн ба уг процессор нь WiFi болон MobileWimax системүүдтэй худалдаанд гарч байна. Компьютерийн томоохон үйлдвэрлэгч болох Sony, Dell, HP, Acer, Lenovo, Quanta, Toshiba зэрэг бүх компаниуд сүүлийн үеийн компьютерүүддээ MobileWimax-ийг суулгаж зарж байгаа бөгөөд 2-3 жилийн дараа бүх компьютерүүд MobileWimax-тай болох чиг хандлагатай байна.

Bluetooth Bluetooth гэсэн үг нь Данийн “Blåtand” гэсэн үгийн англижсан хэлбэр бөгөөд Blåtand нь X зууны үеийн Данийн салангид овгуудыг нэг улс болгон нэгтгэсэн, Денмарк болон Норвегийн зарим хэсгийн захирагч Harald I хааны цол, чимэг байсан үг юм. Bluetooth нь үүнтэй адил мэдээлэл харилцаа холбооний протоколуудыг нэгтгэж, нэг үндсэн стандарттай болгох үйлдлийг хийдэг. Bluetooth технологи нь утасгүй холболтын технологи бөгөөд орчин үеийн хамгийн өргөн тархсан технологи юм. Бидний хамгийн өргөн хэрэглэдэг гар утас энэхүү технологиор зураг, дуу, дүрс гэх мэт дурын файлыг дамжуулах боломжтойгоос гадна гар утсыг хооронд нь холбож тоглоом тоглох боломжтой байдаг.

Bluetooth холболтыг дэмждэг олон төрлийн төхөөрөмж бий. Дан ганц гар утас биш, чихэвч, компьютерын гар, хулгана, зургийн аппарат, видео камер, ер нь орчин үеийн ихэнх төхөөрөмжүүд энэхүү технологийг ашиглан хоорондоо холбогдох боложтой байдаг. Мөн заавал гар утсыг гар утастай, зургийн аппаратыг зургийн аппараттай холбох албагүй, зургийн аппаратыг гар утастай, гар утсыг принтертэй, гар утсыг компьютертай, комьютерыг комьютертай, чихэвчийг гар утастай эсвэл комюьтер гээд төрөл бүрийн төхөөрөмжүүдийг хооронд нь холбох боломжтой. Нэг ёсондоо утасгүйгээр төхөөрөмж холбох хамгийн өргөн дэлгэрсэн технологи юм. Энэхүү технологийг ашиглахад маш хялбар бөгөөд холбох гэж буй хоёр төхөөрөмжийн Bluetooth-ийг идэвхжүүлэх буюу асаагаад төхөөрөмжөө сонгоод л холбогдоно.

Утасгүй технологийн хамгаалалт Утасгүй сүлжээг шинж чанар, хэрэглээнээс шалтгаалан 3 янзаар хамгаалж болно. Үүнд: 1. Хандалтын цэг дээр хамгаалах: Хандалтын цэг дээр түгээмэл ашиглагддаг энэ арга нь утасгүй сүлжээнд хандах төхөөрөмж тус бүрт давхцахгүйгээр байдаг MAC Address-г нэг бүрчлэн бүртгэн тохируулах замаар зөвшөөрөлгүй хэрэглэгч сүлжээнд нэвтрэхээс сэргийлдэг. Эсвэл утасгүй сүлжээний таних нэр буюу Service Set identifier (SSID)-г нууцлах маягаар хамгаалснаар утасгүй сүлжээг зөвшөөрөлгүй хүмүүс харах боломжгүй бөгөөд тохиргоог нэг бүрчлэн гараар тохируулах шаардлагатай болно. 2. Хязгаарлагдмал буюу нээлттэй хандалттай: Олон нийтийн газар, нисэх онгоцны буудал, зочид буудалд түгээмэл байдаг нээлттэй байдлаас гадна зарим бизнесийн байгууллагууд өөрсдийн зочдод зориулан үндсэн сүлжээнээс тусгаарлагдан хамгаалагдсан утасгүй сүлжээгээр тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, интернет ашиглах боломжийг олгодог. Нээлттэй утасгүй сүлжээний хувьд үйлчлүүлэгчдийг татахын тулд хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн нууц үг, нэмэлт тохиргоогоор дурын утасгүй сүлжээний төхөөрөмж холбогдон ажилладаг. 3. Сүлжээний цэгүүдийн хооронд нууцлалтайгаар: Утасгүй сүлжээний хамгаалалтын түгээмэлт хэлбэр бол сүлжээнд холбогдон ажиллахын тулд урьдчилан тохируулсан нууцлалын нөхцлийг зөв ханган нууц үгээр нэвтрэх бөгөөд утасгүй сүлжээний үндсэн 2 төрлийн нууцлал байдаг.