Jump to content

Уураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уураг
Уураг

Энэ өгүүллэг нь уургийн тухай ерөнхий ойлголтыг агуулах бөгөөд уургийг молекулын талаас нь авч үзсэн өгүүллэгийг эндээс үзнэ үү.

Бие махбод бол тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эс эдийг тогтмол шинэчлэн нөхөн сэлбэдэг. Уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэж ангилагдана. Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүү болон сүү сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай уургийг шар буурцаг, арвай, төмс, цагаан будаа гэх мэтийн олон ургамлаас авдаг. Монгол хүний хоол бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг чанараараа харилцан адилгүй байдаг байна. Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болон задрах ба бие махбодид тэдгээрээс биохимийн нийлмэл процессийн замаар цус, тархи, булчин, бусад эд эрхтний уургийг бүтээхэд “Химийн тоосго” гэж нэрлэгдсэн 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уургийг бий болгодог байна. Уураггүйгээр ялангуяа түүнд агуулагдах азот үгүйгээр биеийн өсөлт, хөгжилт нөхөн сэргээлт ба илч үйлдвэрлэлийн аль нь ч явагдах боломжгүй юм. Эрэгтэй хүний бие дунджаар 17 хувийн уургаас бүрдэх бөгөөд гол төлөв булчин, биеийн тулгуур холбоос эдүүдэд хуваарилагдсан байдаг. Үүний зэрэгцээ уурагт катализатор болох ферментгүйгээр ганц ч эс үйл ажиллагаа явуулж чадахгүй. Энэ нь амьсгалахаас авахуулаад бодож сэтгэх хүртэлх биологийн бүх процессийг хамаардаг. Хоол хүнсэнд нүүрс ус, өөх тосны аль нэг нь дутагдахад бие махбоди өөртөө шаардагдах илчийг уургаас авдаг нь нэг ёсны хохирол юм. Хүнс тэжээлийн зүйлд уураг дутагдсанаас болж эцэж турах нь өөх тосны нүүрс усны дутагдалтай адил илэрхий мэдэгдэхгүй боловч уургийн дутагдлыг нөлөө нь үхэлд ч хүргэх аюултай байдаг. Насанд хүрэгсдийн хоол хүнсээр авах хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой. Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр байдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь төгс уураг буюу үл орлуулах амин хүчлийн баялаг байхад ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр аминхүчлүүдээр баялаг байдаг. Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харилцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэж байх хэрэгтэй. Уургийн найрлага дахь амин хүчлүүдийг орлуулж болох ба үл орлуулж болох гэж шинж төрлөөр нь хоёр ангилдаг. Бие махбоди зарим төрлийн амин хүчлүүдийг өөртөө нийтэгшүүлдэг. Харин үүнийг нь орлуулж болох амин хүчил гэдэг. Гэвч амин хүчлийн нийтэгшил нь их удаашралтай явагдаж бие махбодийн хэрэгцээг бүрэн төгс хангаж чаддаггүй. Харин үл орлуулах амин хүчлүүдийг болон хоол боловсруулах замаар нийтэгших амин хүчлүүдийн дутуу хэсийг ч мөн адил хоол хүнсээр авах шаардлагатай байдаг юм.

Уураг нь олон төрлийн хоолонд байдаг.[1][2] Дэлхий даяар нэг хүнд ногдох уургийн 60 гаруй хувийг ургамлын гаралтай уураг бүрдүүлдэг. Хойд Америкт амьтны гаралтай хоол хүнс уургийн эх үүсвэрийн 70 орчим хувийг бүрдүүлдэг.[2] Шавжууд дэлхийн олон оронд уургийн эх үүсвэр болдог.[3] Африкийн зарим хэсэгт хоол хүнсний уургийн 50 хүртэлх хувийг шавжаас авдаг.[3] Өдөр бүр 2 тэрбум гаруй хүн шавж иддэг гэсэн тооцоо бий.[4]

  1. Steinke W, et al. (1992). New protein foods in human health: nutrition, prevention and therapy. CRC Press. pp. 91–100. ISBN 978-0-8493-6904-9.
  2. 2.0 2.1 Young VR, Pellett PL (May 1994). "Plant proteins in relation to human protein and amino acid nutrition" (PDF). The American Journal of Clinical Nutrition. 59 (5 Suppl): 1203S–1212S. doi:10.1093/ajcn/59.5.1203s. PMID 8172124.
  3. 3.0 3.1 Dobermann, D. (November 2017). "Opportunities and hurdles of edible insects for food and feed". Nutrition Bulletin. John Wiley & Sons, Inc. 42 (4): 293–308. doi:10.1111/nbu.12291.
  4. "More than 2 billion people worldwide eat insects every day". Татаж авсан: 2020-02-26.