Физик хаяг
Компьютерийн ухаанд үндсэн 2 төрлийн хаяг байдгийн нэг нь физик хаяг (англиар:Physical address) бөгөөд энэ бол санах ойн бодит хаяг юм. Физик хаягийг өөрөөр бодит хаяг (англиар:Real address) бинар хаяг (англиар:Binary address) гэж нэрлэдэг. Өгөгдлийн шугамаас (англиар:Data Bus) үндсэн санах ой руу хандах хүсэлт тавигдах эсвэл санах ойд бүртгэгдсэн оролт гаралтын төхөөрөмжид (англиар:memory mapped I/O device) хандахад, Физик хаяг нь хаягийн шугамын хэлхээнд хоёртын тооллын цифр хэлбэртэй байна. Өгөгдлийн санах ой дахь байрлалыг заасан хаяг болох логик хаягт хөрвүүлэлт хийсний үр дүнд физик хаягт шилжинэ. Төв процессорын үүсгэсэн хаяг нь санах ойн төхөөрөмжид хандах логик хаяг, санах ойн регистрт ганц л удаа ачаалагдах санах ойн жинхэнэ хаягийг физик хаяг гэдэг.