Хан тайширын нуруу
Аймгийн төвийн баруун талаар үргэлжлэн дүнсийх Хан Тайширын нуруу байгалийн үзэсгэлэн төгс газрын нэг. Өвөр талаараа хар модон ойтой, олон булаг горхитой, баялаг сайхан ургамал, малын бэлчээртэй газар. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3070 метр өргөгдсөн, Шарга, Халиун, Тайшир, Дэлгэр, Бигэр сумдын заагт оршино. Гипс, магнизит, цагаан алт, шөрмөсөн чулуу, азбест, гантиг зэрэг илэрц нөөцтэй. Шаазан ваарны үйлдвэрт хэрэглэдэг 4 төрлийн материал энд бий. Янгир, аргаль, ирвэс, хойлог, буга, чоно, үнэг, туулай, тарвага, зэрэг ан гөрөөс араатан жигүүртэнтэй. Монгол-Алтайн нурууны хэв шинжийн бүх ургамал ургана. Олон төрлийн эмийн ургамалтай. Хүн чулуун хөшөө, Шарилын нурууны орой дээрхи бунхан түүний өвөрт Засагт хан аймгийн сүүлийн зургаан засаг ноёны бунхан байжээ. Засагт хан аймгийн төвд Арын хүрээний туурь Хан Тайширын нурууны ард Шаварын голын дэнжид байдаг юм.