Химийн нэгдэл
Химийн нэгдэл нь: хоёр болон түүнээс дээш химийн элементүүдийн нэгдсэнийг химийн нэгдэл гэнэ. Өөр атомууд нь химийн холбоогоор холбогддог. Нэгдэл бүр нь элементүүдийн хоорондын тогтмол харьцаатай байдаг.
Элементүүд хоорондоо маш хүчтэй таталцдаг тул нэг бодис мэт харагддаг. Химийн нэгдэл нь ямар атомуудаас бүрдэх, тэдгээрийг хэрхэн ямар холбоогоор холбохоос хамаардаг.
Олон нэгдлүүд нь тус тусын молекулуудаас бүрддэг. Молекул ижил тооны атомтай байдаг. Жишээлбэл: усны молекулд(H20) нэг хүчилтөрөгч(O), хоёр устөрөгчийн(H2) атом байдаг. Бусад нэгдлүүд нь атомын том холбооноос бүрддэг. Жишээлбэл, натрийн хлорид(NaCl) нь үргэлж ижил тооны натри(Na), хлор(Cl)ын атомуудтай байдаг боловч тусдаа молекулууд байдаггүй.
Химийн нэгдлүүд нь натрийн хлорид(NaCl) гэх мэт хатуу бодис, ус шиг шингэн эсвэл нүүрстөрөгчийн давхар исэл(CO2) зэрэг хий байж болно. Бид нэгдлүүдийг ургамал гэх мэт байгалийн эх үүсвэрээс авдаг, эсвэл лабораторид хийдэг. Эрдэмтэд нэгдлүүдийг өөр бусдаас гарган авах боломжтой бөгөөд тэдгээрийг (Синтетик химийн бодис) гэж нэрлэдэг.
Өөр нэгдлүүдийг холих үед химийн урвал явагдаж болдог. Зарим химийн нэгдлүүд аюултай байж болох ч зөв хэрэглэвэл аюулгүй байдаг.