Хэт ягаан туяа
Хэт ягаан туяа буюу UV туяа нь үзэгдэх гэрлээс богино, рентген туяанаас урт долгионы урттай цахилгаан соронзон цацрал юм. Долгионы урт нь 10 нм - 400 нм бөгөөд 3 eВ - 124 eВ энергитэй байна. Хүмүүсийн ягаан өнгөтэй гэж нэрлэх үзэгдэх гэрлээс өндөр давтамжтай цахилгаан соронзон долгион тул спектрийг ийнхүү нэрлэжээ.
Хэт ягаан туяа нь нарны гэрэлд байх ба цахилгаан нум болон тусгай лампууд нь үүнийг цацаргана. Ионжуулдаг цацаргалт тул химийн урвалыг өдөөж, олон бодисыг гэрэлтүүлдэг. Хэт ягаан туяа нь ихэнхдээ нарны түлэгдэлттэй холбогддог хэдий ч хүний эрүүл мэндэд эерэг, сөрөг олон нөлөө үзүүлдэг.
Байгалийн хэт ягаан туяа
[засварлах | кодоор засварлах]Нарны цацаргах туяанууд дотроос хүнд хамгийн хортой хэсэг нь нарны хэт ягаан туяа юм. Нарны хэт ягаан туяаны ашиг тус хүний бие махбодид хэрэгтэй. Хэт ягаан туяа нь D аминдэмийг үүсгэж, сэтгэл санааг өөдрөг болгогч серотонин болон бие махбодийн өдрийн дэглэмийг зохицуулагч народреналиныг үүсэхэд нөлөөлдөг. Хүний нүдээр нэвтэрсэн гэрэл тархины хальсан бүрхүүлд “гэрэлтэй/харанхуй” гэсэн цахилгаан импульсыг илгээсний дүнд химийн урвал явагддаг юм.
Гэвч нөгөө талаар хэт ягаан туяа нь хүн, амьтны арьс, нүдэнд нэвчин эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Нарны хэт ягаан туяа нь альфа (UvA) болон бета (UvB) гэж хоёр төрөлтэй. Бета спектрийн туяа арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж түүнийг борлуулахаас гадна түлж ч болно. Альфа спектрийн туяа илүү гүнд нэвтэрч эдийн нэхдэсийг гэмтээснээр арьсны уян хатан чанарыг бууруулдаг байна. Энэ төрлийн хэт ягаан туяа цаашлаад үрчлээс, бор толбо үүсгэнэ.Нарны хэт ягаан туяаны цацрагийн нөлөөнөөс улбаалаад өнөөдөр олон төрлийн өвчин тэр дотроо арьсны өмөн үү, нүдний болор цайх өвчин дийлэнх хувийг эзлэх болсон. Ялангуяа арьс наранд хэт түлэгдсэнээс арьсны гүнд генийн өөрчлөлт орж, ингэснээр арьсны өмөн үү үүсэх нөхцөл болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан тогтоосон. Одоогоор цацрагаас үүсэлтэй арьсны өвчнийг эмч нар нарийн эмчилж, оношилж чадахгүйгээс болж олон мянган хүн нас барж байна. Нөгөө талаар хэт хурц нартай өдөр нарны шил эсвэл ямар нэг хамгаалалтгүй явснаас нүдний болор гэмтэн болор цайх өвчин үүсдэг. Нарны хэт ягаан туяаны цацраг усанд, газрын гадаргуугийн байдал, газрын байршил, далайн төвшний өндөр зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хэмжээ нь янз бүр байдаг. Тэр тусмаа өндөрлөг газруудад нарны хэт ягаан туяаны цацраг их. Иймээс уулчид ууланд гарахдаа заавал цацрагаас хамгаалсан шил, биеийн тос түрхдэг. Яагаад гэвэл, дээшлэх тусам агаарын бүрхэвч сийрэгждэг, үүнийг дагаад цацрагийн хэмжээ ихэсдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн өмнөд, хойд хагаст озоны давхрагын цооролт нэлээд талбайг эзлээд буй аж. Жишээлбэл, 2005 оноос хойш дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хэмжилт хийхэд 29 сая кв.км талбайг хамарчээ. Нарны хэт ягаан цацраг нэвтэрч орох үүд нь сийрэгжилт гэнэ.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.