Цахилгааны болон Электроникийн Инженерүүдийн Хүрээлэн
Цахилгааны болон Электроникийн Инженерүүдийн Хүрээлэн (Англи: Institute of Electrical and Electronics Engineers) буюу IEEE нь технологийн шинэ санаа сэдэл хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн байгууллага юм. IEEE-ийн төв байр нь Нью-Йорк xoтод байдаг. 160 орны 400,000 гаруй гишүүнтэй бөгөөд эдгээрийн 51.4% нь АНУ-д оршин суудаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]IEEE нь 1963 онд IRE (1912), AIEE (1884) гэсэн хоёр байгууллага нэгдсэнээр байгуулагдсан. АIEE-ийн цахилгаан мэдээ (утсан холбоо) болон Томас Эдисоны бүтээсэн гэрлийн лампан дээр суурилсан байсан. IRE нь голдуу радио инженерийн салбарт анхаарлаа хандуулдаг байв. IRE нь хоёр жижиг байгууллагаас бүрддэг байжээ. Эдгээр нь Утасгүй болон цахилгаан мэдээний инженерийн нийгэмлэг болон Утасгүй байгууллага юм. 1930 аад онд электроникийн салбар гарч ирснээр электроникийн инженерүүд нь IRE ийн гишүүн болсон, гэхдээ электрон гуурсан технологийн хэрэглээ нь маш өргөн хүрээтэй болж IRE болон AIEE ийн хил хязгаар ялгааг нь ялгахад хэцүү болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр байгууллагын өрсөлдөөн нь нэмэгдсээр, 1961 онд хоёр байгууллагын удирдлагууд нь хоёр байгууллагаа өргөжүүлэхээр шийдсэн бөгөөд 1963 оны нэг сарын нэгэнд хоёр байгууллага албан ёсоор нэгдсэн.
Хамрах салбар
[засварлах | кодоор засварлах]IEEE нь дараах салбарыг хамардаг.
- цахилгаан/электроникийн инженер'
- микро-нано технологийн тооцоолол
- хэт авиа
- био-инженерчлэл
- робот бүтээлт
- электроник материал: Электроник нь тийрэлтэт хөдөлгүүрээс, робот үүнээсээ цааш эмнэлгийн салбар хүртэл хаа сайгүй байдаг.
IEEE нь газар зүйд суурилсан болон техникт сонирхолтой байгууллагын нэгжүүдтэйгээр хоёр нэмэлт бүс нутгийн болон техникийн бүтэцтэй байдаг. Энэ хоёр нэмэлт бүс нутгийн болон техникийн бүтцийн хэсэг нь салангид байгууллагын нэгж ( IEEE-USA)-ийг хянадаг. Энэ салангид байгууллагын нэгж нь бодлого журам санал болгож, бас ялангуяа гишүүд, мэргэжилтэн болон Америкийн Нэгдсэн Улсын ард түмэнд ашигтай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]IEEE нь дараах зүйлсэд бүлэглэгдэнэ.
- 10 газарзүйн бүсэд 333 суурин хэсгүүдтэй.
- Ижилхэн техникийн сонирхолтой, тухайн улсынхаа гишүүдээс бүрдсэн 2080 гаруй бүлэгтэй.
- 38 нийгэмлэг болон 7 техникийн зөвлөлтэй энэнь 19 техникийн салбарыг удирддаг.
- 80 орны их сургууль болон коллежуудад ойролцоогоор 2000 оюутны салбаруудтай.
- 530 гаруй оюутны бүлгүүдтэй.
IEEE удирдлага
[засварлах | кодоор засварлах]IEEE-ийн гишүүд нь жил бүр шинэ ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд ерөнхийлөгч нь гурван жил үүргээ гүйцэтгэнэ. Эхний жилд нь сонгогдсон ерөнхийлөгчөөр, дараа жил нь ерөнхийлөгчөөр, сүүлийн жилд нь хуучин ерөнхийлөгчөөр. IEEE ерөнхийлөгчид нь бас хоёр оройн түвшиндээ IEEE их биеийг нь тодорхойлогчоор ажилладаг. IEEE захирлуудын зөвлөл нь дараах бүтэцтэй:
- гурван IEEE ерөнхийлөгч
- дэд ерөнхийлөгчид болон зургаан үндсэн зөвлөлийн ерөнхийлөгчид
- арван бүс нутгийн захирлууд
- арван салбарын захирлууд
IEEE ассемблэй
[засварлах | кодоор засварлах]- гурван IEEE ерөнхийлөгчид
- арван бүс нутгийн төлөөлөгч
- арван салбарын төлөөлөгч
IEEE үндсэн зөвлөлүүд
[засварлах | кодоор засварлах]- Боловсролын үйл ажиллагааны зөвлөл
- IEEE- USA зөвлөл
- Гишүүн болон газарзүйн үйл ажиллагааны зөвлөл
- Ном, хэвлэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүний зөвлөл
- Стандартын нийгэмлэгийн зөвлөл
- Техникийн үйл ажиллагааны зөвлөл
Гишүүнчлэл болон гишүүний түвшинүүд
[засварлах | кодоор засварлах]Ихэнх IEEE гишүүд нь цахилгааны болон электроникийн инженерүүд байдаг, гэхдээ байгууллагын сонирхлын өргөн цар хүрээ нь бусад салбарын хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн. Жишээ нь: компьютерийн ухаан, механик инженер, зам тээврийн инженер, биологи, физик, болон математик. Хувь хүн IEEE-д оюутан гишүүн, мэргэжлийн гишүүн эсвэл туслах гишүүнээр элсэж болно. Гишүүнчлэлд орохын тулд хувь хүн мэргэжлийн тодорхой шалгуурыг давж, байгууллагын хууль журмыг дагах ёстой. IEEE гишүүнчлэл нь дараах хэдэн түвшинд ангилагддаг.
- Оюутан гишүүд: Oюутан гишүүнчлэл нь инженер, технологийн салбарт суралцаж буй эсвэл төгссөн оюутныг илүү өндөр түвшний, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуульд, хөнгөлөлттэй төлбөрөөр элсэх боломж олгодог.
- Гишүүд: Энгийн, мэргэжлийн гишүүнчлэл нь хувь хүнийг инженер технологийн чиглэлээр дор хаяж зургаан жил мэргэжлээрээ ажиллах эсвэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулийг инженер, технологийн чиглэлээр төгссөн байх шаардлагатай.
- Туслах гишүүнчлэл нь IEEE-ийн хамрах хүрээнд орохгүй мэргэжлийн салбарынхан энэ төрөлд хамаарагдана.
- Оюутан болон туслах гишүүнчлэлтэй хүмүүст, санал өгөх болон тодорхой ажлын байраас бусад бүх эрх олгогдно.
- Холбооны холбоос: Зарим IEEE холбоо нь IEEE-ийн гишүүн бус хүнийг IEEE-ийн дотор тодорхой холбооны холбоос болохыг зөвшөөрдөг. Энэ нь тухайн IEEE холбооны ажилд тодорхой хязгаартайгаар оролцох боломжийг олгодог.
- Ахлах гишүүд: Тодорхой шаардлагуудыг хангавал, мэргэжлийн гишүүд ахлах гишүүнчлэлд орж болно. Энэ нь хамгийн өндөр түвшин юм. Ахлах гишүүн болохын тулд дор хаяж Senior, Fellow болон Honorary гишүүдээс дор хаяж 3 санал авсан болон боловсролын хатуу шаардлага, гаргасан амжилт, инженер технологийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр болон ажлын арвин туршлагатай байх ёстой. Тодорхой гишүүнчлэл нь сонгогдсон бүлэг болон зөвхөн Senior, Fellow гишүүдэд боломжтой IEEE-ийн ажилтны байрлалд байх юм. Aхлах гишүүнчлэл нь бас IEEE Fellow-д элсэх болон нэр дэвших шаардлагуудын нэг юм.
- Fellow гишүүд: Энэ нь гишүүнчлэлийн хамгийн өндөр түвшин бөгөөд шууд элсэх боломжгүй. Тодорхой шаардлагыг хангаад, бусдаас ирүүлсэн саналд түшиглэдэг. Гишүүнчлэлийн түвшин нь Захирлын зөвлөлөөр хэлэлцэгддэг.
- Хүндэт гишүүд: IEEE-ийн гишүүд биш, гэхдээ маш их үнэ бүхий хувь нэмрийг нь үнэлж, IEEE хүндэтгэлийн одонгоор шагнагдсан бол IEEE захирлуудын зөвлөлөөс хүндэт гишүүнчлэлийг хүлээн авч болно.
- Амьдралын гишүүд болон Амьдралын найзууд: 65 насанд хүрсэн бөгөөд гишүүн бол, гишүүнчлэл болсон жил дээр өөрийнх нь насыг нэмбэл 100 болон 100-аас дээш бол Aмьдралын гишүүн болно. Харин Fellow гишүүн бол Aмьдралын найз болно.
Стандартууд
[засварлах | кодоор засварлах]IEEE нь дэлхий дээр тэргүүлэгч стандарт гаргадаг байгууллагын нэг юм. IEEE-ийн стандартын нийгэмлэг нь стандартыг гаргаж, бас стандартынхаа функцүүдийг шинэчилж, засдаг. IEEE нь дараах салбаруудад стандартыг гаргадаг.
- Aerospace Electronics
- Antennas & Propagation
- Batteries
- Communications
- Computer Technology
- Consumer Electronics
- Electromagnetic Compatibility
- Green & Clean Technology
- Healthcare IT
- Industry Applications
- Instrumentation & Measurement
- Nanotechnology
- National Electrical Safety Code
- Nuclear Power
- Power & Energy
- Power Electronics
- Smart Grid
- Software & Systems Engineering
- Transportation
- Wired & Wireless
IEEE-ийн боловсролын үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]IEEE нь инженерийн салбарууд, судалгаа болон технологид суралцах боломжийг олгодог. IEEE боловсролын програмын зорилго нь цахилгаантай холбоотой техникийн мэргэжилд мэдлэг чадварыг дээшлүүлж, IEEE-ийн гишүүд, инженерийн болон шинжлэх ухааны хороо, мөн нийгмийн дунд хувь хүмүүсийн тасралтгүй сурч боловсрох өрсөлдөөнийг бий болгоход оршино. IEEE нь IEEE eLearning Library, Education partners program, standards in Education, and Continuing Education Units(CEU) гэх мэт сурж боловсрох боломж олгодог.
- IEEE eLearning Library нь онлайн боловсролын курсийн цуглуулга.
- Education partners нь зөвхөн IEEE-ийн гишүүдэд зориулсан бөгөөд онлайн програм, гэрчилгээ болон курсэд 10%-ийн хямдралтай байдаг.
- Standards in Education цахим хуудас нь ямар стандартууд байгаа болон тэдгээр стандартуудыг хэрэглэх болон хөгжүүлэхийн чухлыг тайлбарладаг. Бас стандартын түүх, үндсэн ойлголт, тэдгээр хэрэглээг тайлбарласан хичээлүүд, стандарттай холбоотой мэдээ, номны шүүмжүүд болон стандарттай холбоотой мэдээлэл агуулсан цахим хуудсын холбоосыг агуулдаг.