Jump to content

Чикагогийн Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чикакогийн Их сургууль-с чиглүүлэгдэв)
Чикагогийн Их сургууль, сүлд

Чикагогийн Их сургууль (англи. University of Chicago) — АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот дахь 1890 онд байгуулагдсан судалгааны Их сургууль. Тус их сургууль нь америкийн шинжлэх ухаан, нийгэм, улс төрийн салбар дахь нөлөөгөөрөө хамгийн алдартай, нэр хүндтэй дээд боловсролын байгууллагуудын нэг юм.

Чикагогийн Их сургууль нь коллеж, төрөл бүрийн аспирантур, салбар дундын хороо, 6 мэргэжлийн сургалт болон тасралтгүй боловсролын сургуулиудаас бүрддэг байна. Хүмүүнлэгийн болон шинжлэх ухааны чиглэлээс гадна тус их сургууль нь мэргэжлийн боловсролын хүрээлэнгүүдээрээ алдартай бөгөөд үүнд: Анагаах ухааны сургууль. Прицкерийн бизнесийн сургууль Бут Хууль зүйн дээд сургууль, Нийгмийн үйлчилгээний удирдлагын сургууль, Төрийн бодлогын сургууль. Харрис ба теологийн семинар.

Тус Их сургуульд 15 мянга орчим хүн суралцдаг - 5 мянган бакалаврын оюутан, 10 мянган магистр, докторын оюутантай байна.

Чикагогийн их сургууль нь Нобелийн шагналтнаар дэлхийд дөрөвт жагсдаг бөгөөд түүний ажилтнууд, оюутнуудын 89 нь уг шагналыг хүртжээ. Тус их сургуулийн төгсөгчдийн тоонд Родсын 49 эрдэмтэн, 9 Филдсийн медалийн эзэн, 13 Үндэсний хүмүүнлэгийн ухааны одонтон, 13 тэрбумтан багтдаг байна.