Шар тэнгис
Appearance
Шар тэнгис (Хоанхай, солонгос хэл: 황해, Англи: Yellow Sea) нь Эх газрын Хятад ба Солонгосын хойгийн хооронд байх, Номхон далайн тэнгис. Шар мөрний усаар зөөгдөж ирсэн шар элснээс болж шарлаж харагддаг тул ийм нэртэй болжээ.
Дорнод Хятадын тэнгисийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд дундаж гүн нь 44м буюу харьцангуй гүехэн устай юм. Эрт дээр үед тороор загас барихад тохиромжтой гэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд Хятадын хаягдал усаар бохирдож байгаа нь сэтгэл түгшээж буй.
Солонгос хэлээр заримдаа Баруун тэнгис буюу Сохэ гэж дуудагддаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Шар тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Шар тэнгис – Энэ үгийг тайлбар толиос харна уу |