Шонхор
Шонхорууд | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||
|
Шонхор нь махан идэшт үндсэн зүйлийн шувуу бөгөөд дотроо 37 төрлийн салбар зүйлтэй болно. Ихэнх хуурай газрын тивүүдээр тархаж амьдардаг. Нас гүйцсэн шонхор нимгэн хавтгай далавчтай байдаг нь түргэн нисэх ба чиглэлээ огцом өөрчлөхөд нь тусалдаг. Нас арай гүйцээгүй төлгөн насны шонхор арай дэрвэгэр далавчтай байдаг энэ нь нисч сурах анхны жилд нь тогтвортой нисэлтэд тусалдаг. Шонхорын нисэлт шумбалтын дээд хурд 320км/ц гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд энэ нь хуурай газрын амьтны хамгийн дээд хурд юм.
Шонхрын хараа маш сайн, хүнээс 2,6 дахин нарийвчлалтай хардаг. Зарим судалгаагаар шонхор нь байгальд дасан зохицох ба идэш тэжээлээ олох мэдрэлийн үйл ажиллагаагаараа шувуудаас хамгийн дээд оноог авсан дүгнэлт гарчээ.
Монгол оронд шонхор Хангайн бүсийн ихэнх нутагт тархсан.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Шонхор – Энэ үгийг тайлбар толиос харна уу |