Эдвард Марроу
Эдвард Марроу (Англи: Edward R. "Ed" Murrow, 1908 оны 4 сарын 25-1965 оны 4 сарын 27) буюу Эдвард Роско Марроу эсвэл Эгберт Роско Марроу гэдэг бөгөөд тэр бол Америкийн өргөн нэвтрүүлгийн сэтгүүлч, дайны сурвалжлагч байв.
Эдвард Марроу нь дэлхийн l дайны үед CBS телевизийн мэдээллийн хэлтэст зориулж Европоос цацсан шууд радио дамжуулалтаар нэр хүндтэй болсон. Дайны үеэр "Марроу-ын хөвгүүд" гэж нэрлэгдэх болсон дайны сурвалжлагчдын багийг сонгон авч, нягт хамтран ажилласан.
Радио, телевизийн мэдээллийн өргөн нэвтрүүлгийн анхдагч Марроу телевизийн See It Now нэвтрүүлгээрээ цуврал сурвалжлага бэлтгэсэн юм. Энэ нь сенатор Жозеф МакКартиг буруутгахад тусалсан юм.
Телевизэд
[засварлах | кодоор засварлах]1950-иад оны эхэн үеэс эхлэн Марроу телевизийн карьераа CBS телевизийн Evening News буюу Оройн мэдээний "төгсгөл хэсэг" дээр гарч, онцгой үйл явдлуудыг сурвалжлахаас эхэлжээ.
- Радиогийн сэтгүүлч
- Телевизийн сэтгүүлч
- АНУ-ын сэтгүүлч
- Дэлхийн хоёрдугаар дайны сэтгүүлч
- Жозеф МкКарти
- Грэммийн шагналтан
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Жорж Полкийн шагналтан
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн өргөмжит хүлэг баатрын командлагч шагналтан
- Америкчууд
- 1908 онд төрсөн
- 1965 онд өнгөрсөн