Jump to content

Эрдэмтэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрдэмтэн (англи.scientist) шинжлэх ухааны аль нэг салбарт тодорхой хувь нэмрээ оруулсан мэргэжилтэн буюу шинжээч хүнийг хэлнэ.

Эрдэмтэн гэж шинжлэх ухааны үндсэн дээр судалгаа хийдэг хүнийг хэлдэг байна. "Эрдэмтэн" гэх нэр томьёог английн гүн ухаантан, шашин судлаач Уильям Хьювел (англи. William Whewell) гаргаж ирж эргэлтэнд оруулсан гэж үздэг.

Эрдэмтэн хүний эрдэм шинжилгээний ажлыг нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн, нэр хүндтэй эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан (хэвлэгдсэн илтгэлүүдийг шинжлэх ухааны нийтлэлтэй адилтгаж) мөн мэдээжийн хэрэг нэр хүндтэй шинжлэх ухааны хэвлэлийн газруудад номоо хэвлүүлэх зэрэг нь түүний үндсэн шалгуур болдог юм. Мөн үүнд түүний хийсэн эрдмийн ажлыг олон удаа иш татсан байдал их чухал байдаг.

Эрдэмтийн хамтын нийгэмлэг-төрөл бүрийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн хүмүүсийн нэгдэл.