Үйлдвэрлэл
Үйлдвэрлэл гэдэг нь хүний оролцоотойгоор тодорхой ажлын үйл явцаар байгалийн түүхий эдийг боловсруулсан бараа болгохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн анхдагч (хөдөлмөр, хөрөнгө) болон завсрын хүчин зүйлсийг (түүхий эд, хагас боловсруулсан эд материал, бүтээгдэхүүн гэх мэт) ашиглан аливаа нэг хэрэгцээт бүтээгдэхүүн хийх үйл явц юм.
"Үйлдвэрлэл" гэсэн нэр томъёог зөвхөн бараа бүтээгдэхүүний материаллаг үйлдвэрлэлд төдийгүй биет бус оюуны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлд ашигладаг. Үүнд: шинжлэх ухааны нээлт, техникийн шинэ бүтээл, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд, хэрэглээний үйлчилгээ, менежмент, санхүүжилт ба зээл, спорт болон бусад орно.
боловсруулсан анхны түүхий эдийг (Материал) энерги болон үйлдвэрлэлийн техник ашиглан агуулах боломж бүхий эдийн засгийн болон хэрэглээний зориулалттай (бараа, бүтээгдхүүн) ямарваа нэг зүйлийг үйлдвэрлэхийг хэлнэ. Бүтээгдхүүнийг үйлдвэрлэх ерөнхий салбаруудад аж үйлдвэр, гар урлал, хөдөө аж ахуй болон соёл урлаг орно.
Адам Смит материаллаг баялгийг бүтээх ажлыг бүхэлд нь бүтээмжтэй хөдөлмөр гэж нэрлэсэн байна. Улмаар Смит бүтээмжгүй хөдөлмөрийг капиталистын ашгаас цалинждаг зарц нарын ажил гэж үзсэн байдаг.
Үйлчилгээний салбарыг францын эдийн засагч Жан-Батист Сэй (франц. Jean-Baptiste Say; 1767—1832), английн эдийн засагч Альфред Маршалл (англи. Alfred Marshall; 1842—1924) нарын ачаар үр бүтээлтэй үйл ажиллагаа гэж ангилсан байна. А.Маршалл "Эдийн засгийн шинжлэх ухааны зарчмууд" номондоо: "Тавилга худалдагч, тавилга үйлдвэрлэгч хоёр хоёулаа ашиг тустай юм хийж байгаа, учир нь тавилга худалдагч тэрхүү тавилгыг хэрэгцээтэй байгаа хүнд олж өгч туслаж байгаа юм..." гэжээ.