Үндэстэн дамнасан корпораци
Үндэстэн дамнасан корпораци (ҮДК, Англи: Multinational corporation) гэж хоёр болон түүнээс олон улсад үйлдвэрлэлийн салбартай юм уу үйлчилгээгээ явуулдаг корпораци (компани) юм.
Үндэстэн дамнасан корпорацийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Үйлдвэрлэлийн боломжоо хэрхэн зохион байгуулснаас нь хамааруулж үндэстэн дамнасан корпорациудыг дараах үндсэн гурван бүлэгт хувааж үздэг:
- Хэвтээ зохион байгуулалттай ҮДК-ийн янз бүрийн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь хоорондоо ижил буюу төсөөтэй бүтээгдэхүүн гаргадаг.(Үүний жишээнд Макдональдс орно)
- Босоо зохион байгуулалттай ҮДК-ийн тодорхой нэг буюу хэд хэдэн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь нөгөө улс буюу улсуудад байрлах үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд хэрэглэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.(Үүний жишээнд Адидас орно)
- Олон талт үйл ажиллагаатай ҮДК-ийн үйлдвэрлэлийн салбарууд төрөл бүрийн улсуудад байдаг боловч хэвтээ, босоо аль нэг байдлаар холбоотой биш (Үүний жишээнд Майкрософт орно)
Байр суурь
[засварлах | кодоор засварлах]Үндэстэн дамнасан корпорациудад нийтдээ дэлхийн аж үйлдвэрлэлийн 50 хувь оногддог бөгөөд хэд хэдэн улсуудын төсвийг нийлүүлснээс ч илүү санхүүгийн чадавхтай асар том хэмжээний ҮДК-ууд байдаг. Тэдгээр нь олон улсын харилцаа, орон нутгийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, даяарчлалд чухал үүрэг гүйцэтгэж байна.
ҮДК-ууд мөн дэлхийн шинжлэх ухаан- судалгааны болон туршилт, зохион бүтээх чиглэлиийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмрээ оруулж, бүртгэгдэж буй патентын 80 хувь нь, санхүүжилтийнх нь мөн төчнөөн хувь тэдгээрт оногдож байна. ҮДК-ууд зөвхөн үйлдвэрлэлийн компаниуд биш тэдгээрийн дунд үндэстэн дамнасан банк, даатгал, аудит, телекомьюникацийн компаниуд бий.