Jump to content

Үхэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Микеланжело Виттория Колоннагийн цогцостой авсны дэргэд
Үхлийн өмнөх тэгш байдал, Виллиам-Адольф Бугереогийн (1848) зурсан зураг
Kuoleman puutarha, Hugo Simberg (1906)

Үхэл нь амьдралын төгсгөл (амьд организмын хувьд биологийн үхэл) буюу амьдралыг тэтгэгч бүх эд эрхтний үйл ажиллагааны бүрэн сүйрэл юм.

Үхлийг байгалийн ба зуурдын гэж ангилдаг: Зуурдын үхлийн шалтгаан: Хүн амыг олноор хамарч болох байгалийн гэнэтийн үзэгдэл, дайн, өвчин тахал, аллага, амиа хорлолт гэх мэт орно. Зуурдын үхлийн шалтгаан ихэнх тохиолдолд төрөл бүрийн өвчин эмгэгүүд байдаг. Үхэл нь тодорхой хугацаа, хөдлөл зүй, үе шат бүхий үйл явц юм.

Үхлийн үе шатыг:

  • Преагони
  • Агони
  • Клиник үхэл
  • Биологийн үхэл гэж заагладаг.

Преагони, агони, клиник үхэлийг терминаль /төгсгөлийн/ байдал гэж үздэг. Төгсгөлийн найдваргүй байдал гэдэг нь шалтгааны нөлөө, түүний үйлчилгээ зогссон байхад гадны буюу эмнэлгийн яаралтай тусламжгүй биеэ дааж хүнд байдлаас гарах чадваргүй болсон байдал юм.

Төгсгөлийн найдваргүй байдлууд нь бие махбод хамгаалах, дасан зохицох чадваргүй болсон, юуны өмнө тархи, зүрх, амьсгалын зэрэг амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа доройтон зогсдог нийтлэг шинжтэй биологийн үхлийн угтвар, урьдал байдал юм.

Преагональ (амь тавихын өмнөх үе)

[засварлах | кодоор засварлах]
Филипп де Шампань, 1671 оны орчим зурсан «Аниргүй амьдрал» бүтээл

Төв мэдрэлийн систем, түүний дээд мэдрэлийн үйл ажиллагаа гүн хямралд орж саатал үүссэнээс ухаан балартах, түр ухаан алдах, рефлекс сулрах, зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа доройтож, артерийн даралт буурч, зүрхний цохилт, судасны лугшилт, дүүрэлт сулран, амьсгал түргэсэх /тахипноэ/, улмаар цөөрч /брадипноэ/ эрхтэн эдэд хүчилтөрөгчийн дутагдал лавширч, зарим тохиолдолд эцсийн тасалдал /терминаль/ үе үүсгэн /апноэ, асистолия/ агони буюу амь тасрахад шилжинэ.

АГОНИЯ-Тэмцэл гэсэн грек үг. Терминаль үеийн дараа үүсдэг, клиникийн үхлийн урьдал байдал буюу амь тасрах үе юм. Төв мэдрэлийн систем, их тархи, түүний бор гадрын үйл ажиллагаа гүн сааталд орж, ухаангүй, гадны цочролд хариулах чадваргүй, рефлексгүй, сфинктерүүд суларч өтгөн шингэнээ гаргана. Бодисын солилцооны хямрал лавширч бие хөрөх, цусны даралт унах, зэрэг бүхэл бүтэн бие болон эрхтэн тогтолцоо нөөц хүчээ эцэслэн шавхаж байгаатай уялдсан /амь тасрах/ шинжүүд илрэнэ. Үүний дээр Гаспинг амьсгал, Гиппократын төрх зэрэг онцлог шинжүүд илэрнэ.Хам шинж бүрэлдэн хүндэрч эмнэлзүйн үхэл залгана.

Эмнэл зүйн үхэл

[засварлах | кодоор засварлах]
Хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээр үхлийн сэдэвтэй учирч буй нь

Зүрх, амьсгал зогссоны дараа эхэлж төв мэдрэлийн систем, тархины эд эсэд эргэшгүй өөрчлөлт орох хүртэл үргэлжлэх хугацаа энэ үхэлд багтана. Энэ үед амин чухал эрхтний үйл ажиллагаа бүрэн зогсоно. Харин бүхэл бүтэн бие махбод, түүний эд эсийн төвшинд, ялангуяа тархины эд эсэд биологийн процесс молекулын түвшинд /бодисын солилцоо, энерги/ эргэшгүй өөрчлөлтөнд хараахан ороогүй байгаа мөч бөгөөд цаашид лавшран биологийн үхэлд шилжинэ. Нийт үргэлжлэх хугацаа 5-6 минут.Өмнөх үеүүдийн үргэлжлэх хугацаа болон цусны даралт хэт багадалтын байдалд удаан байсан бол маш богино хугацаанд явагдана. Гэнэтийн үхэл, цахилгаанд бэртэл, усанд живэх, бүтэх, цочмог цус алдалт, гүнзгий хөргөлт зэрэг тохиолдолд үргэлжлэх хугацаа харьцангуй удаан байж болно.

Бүхэл бүтэн бие махбод, бүх эрхтэн эдэд биологийн процесс бүрэн зогсож тархины эд эсэд эргэшгүй гүн өөрчлөлт буй болсноор ялгагдана.Терминаль байдал болон клиник үхлийн үед сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний яаралтай арга хэмжээг явуулж чадсанаар гаргаж болдог.

Анагаах ухааны цоо шинэ салбар болох сэхээн амьдруулах ухаан /реаниматологи/ нь терминаль байдлаас өвчтөнийг хэрхэн яаж гаргах, хэрхэн сэхээн амьдруулахад бүхэлдээ чиглэгддэг.Сэхээн амьдруулах /реаминаци/ эрчимт эмчилгээний үндсэн зарчим нь терминаль байдлын үед бүхэл бүтэн бие махбодыг хамарсан амин чухал эрхтнүүд зүрх, амьсгал, тархины үйл ажиллагааг зогсох механизм /жам зүй/ дээр үндэслэж тэдгээрийг сэргээхэд чиглэгдсэн эрчимт эмчилгээний иж бүрдэл арга юм. Зүрх зогсох нь үндсэн 2 механизм, жам зүй, хүчин зүйлээр нөхцөлддөг.

  1. Асистоли-Зүрх гэнэт агших чадваргүй болж зогсох
  2. Фибрилляци-Зүрхний булчингийн тохируулга алдагдаж, зохицуулгагүй агшилт болсноос зүрх зогсох.

Амьсгал зогсох үйл явц 4 үе шатаар явагдана.

  1. Терминаль байдлын үед амьсгалын төвийн үйл ажиллагааны гүн хямралын улмаас эхлээд зүрх зогсон цусны эргэлт, цусан хангамж саатаж гипокси болно
  2. Гипоксид хамгийн мэдрэг эд тархины эдэд гипокси явагдсанаас амьсгалын төв цочрон гиперпноэ, дараа нь саатал эхлэнэ.
  3. Брадипноэ болж улмаар гүн сааталд орсноос амьсгал зогсон /апноэ/,
  4. Гаспинг амьсгал-Терминаль амьсгал явагдах дарааллаар амьсгал эргэшгүйгээр бүрэн зогсоно.

Зүрх болон амьсгал зогсох үйл явцаас тархины үйл ажиллагаа, улмаар бүх эрхтэн тогтолцоо, бүхэл бүтэн биеийг хамран биологийн процесс, бодисын солилцооны хямрал лавширч биемахбодын гомеостаз алдагдаж амьдралын үйл ажиллагаа бүхэлдээ зогсоно.

 Commons: Үхэл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Үхэл – Энэ үгийг тайлбар толиос харна уу