Абдур Рахман Хан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Абдур Рахман Хан
Афганистаны Эмир
Ameer Abdurahman Khan.jpg
Абдур Рахман Хан
Хаанчлал 1880–1901
Төрсөн 1840–1844
Нас барсан 1901 оны 10 сарын 1
Өмнөх хаан Мохаммад Якуб Хан
Дараагийн хаан Хабибулла Хан
Улсын нэр Баракзай
Эцэг Мохаммад Афзал Хан

Абдур Рахман Хан (Пушту: عبدر رحمان خان, т. 1840 - 1844 оны хооронд төрж, 1901 оны 10 сарын 1-нд нас барсан)[1] нь 1880 оноос 1901 он хүртэл Афганистаны эмир байсан хүн юм.

Дост Мохаммад Ханы ач, Мохаммад Афзал Ханы гутгаар хүү[2] тэрээр хүчтэй удирдагч гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Абдур Рахман Англи-Афганы хоёрдугаар дайнаас үүдэлтэй үймээн самууны дараа Кабулд Афганистаны засаг төрийг дахин эмхлэн байгуулсан билээ.

Эшлэл[засварлах]

  1. Чэмберс Намтрын Нэвтэрхий Тольд түүний төрсөн оныг 1830 гэж бичсэн байдаг, ISBN 0-550-18022-2, page 2
  2. http://www.kosmix.com/topic/abdur_rahman_khan