Jump to content

Абрахам Линкольн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Абрахам Линкин
Абрахам Линкольн 54 насандаа, 1863 он
Америкийн Нэгдсэн Улсын 16 дахь ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1861 оны 3 сарын 4 – 1865 оны 4 сарын 15
Vice PresidentХаннибал Хэмлин
Эндрью Жонсон
ӨмнөхЖэймс Буканан
ДараахЭндрью Жонсон
Member of the U.S. House of Representatives
from Иллиной's 7 district
Албан тушаал хашсан
1847 оны 3 сарын 4 – 1849 оны 3 сарын 4
ӨмнөхЖон Хенри
ДараахТомас Харрис
Member of the Иллиной House of Representatives
Хувийн мэдээлэл
Төрсөн1809 оны 2 сарын 12 (1809-02-12)
АНУ, Кентакки, Ходженвилл
Нас барсан1865 оны 4 сарын 15
(56 насалсан)
АНУ, Вашингтон, Питерсон Хаус
ИргэншилАмерикийн Нэгдсэн Улс
Сан Марино[1][2][note 1]
Улс төрийн намБүгд Найрамдах (1854–1865)
Нэгдсэн Эвлэл (1864–1865)
Бусад улс төрийн
харьяалал
Виг (1854 оноос өмнө)
Эхнэр, НөхөрМэри Тодд
ХүүхэдРоберт
Эдвард
Виллиам
тэд
МэргэжилХуульч
Гарын үсэг
Цэргийн алба
СалбарИллинойн цэргийн тойрог
Алба хаасан жил1832
Цол Ахмад
Тулаан/дайнХар Шонхорын дайн

Абрахам Линкольн (буюу Авраъам; Англи: Abraham Lincoln, 1809 оны 2 сарын 12 - 1865 оны 4 сарын 15) -16 дахь АНУ-ын ерөнхийлөгчийн албыг 1861 оны 3-с 1865 оны 4-р сарын 14-нд буудуулж алуулах хүртлээ хашсан бөгөөд Бүгд Найрамдахчуудын намаас сонгогдсон анхны төрийн зүтгэлтэн, америкийн үндэсний баатар юм.

Тэрээр ядуу фермерын гэр бүлд төрсөн. Бага наснаасаа биеийн хүчний ажил хийж эхэлсэн байдаг. Гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод жил гаруйн хугацаанд сургуульд суран уншиж, бичиж сурч улмаар номонд дуртай болсон байна. Нас биед хүрснийхээ дараа тэрээр бие даасан амьдралаа эхлүүлж, өөрөө бие даан боловсрол эзэмшиж, шалгалт өгөн улмаар тэнцэж хуулийн дадлага хийх боломжтой болсон байна.

Боолчлолыг шинэ америкийн нутаг дэвсгэрт өргөжүүлэхийг эсэргүүцэгчийн хувьд тэрээр Бүгд найрамдах намыг байгуулах санаачлагчдын нэг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдож, 1860 оны сонгуульд ялалт байгуулсан байна.

Түүний ерөнхийлөгчийн үйл ажиллагаа АНУ-д гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж, боолчлолыг устгахад хүргэсэн. Линкольн хэд хэдэн өрсөлдөгчөө Засгийн газарт оруулж, нэг зорилгын төлөө ажиллахад хүргэж чадсан байна. Ерөнхийлөгч Их Британи болон Европын бусад орнуудыг дайны туршид хөндлөнгөөс оролцуулахгүй байж чадсан. Түүнийг Ерөнхийлөгч байх үед Америкийн зүүн мужуудыг баруун эрэгтэй холбосон -тив дамнасан төмөр зам баригдсан байна.

  1. The Government of San Marino, in a March 29, 1861 letter from the Captain Regents, offered Lincoln honorary citizenship. On May 7, 1861, Lincoln accepted the offer by responding, “Although your dominion is small, your State is nevertheless one of the most honored, in all history.”
  1. "Office of the Historian - Countries - San Marino". History.state.gov. Татаж авсан: 2012-07-05.
  2. "FACTBOX: Five facts: Most Serene Republic of San Marino". Reuters. Татаж авсан: 2012-07-05.