Адаг чуулганы галактик

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адаг чуулганы галактик
Энэ зургийг Спитзер дурангаар хэт ягаан туяаны аргаар авсан нь олон сая оддын гүн рүү нэвтэрч харах боломжийг олгожээ.

Адаг чуулганы галактик нь мушгиа хэлбэртэй, дэлхийгээс 2,5 сая гэрлийн жилийн зайд оршдог галактик юм. Бусад нэр нь Миссир 31, М31, NGC31 гэх ба хуучны ном сударт Адаг чуулганы Их Мананцар гэж дурдагддаг. Адаг чуулган нь дэлхийд харьцангуй ойр галактикуудын нэг юм. Энэ галактик нь ойролцоох бүлгийн нийт 30 галактикаас хамгийн том хэмжээтэйд тооцогдоно. 2006 оны Спитзер дурангаар ажигласнаар Адаг чуулганы галактик нь 1 их наяд орчим одтой буюу манай Тэнгэрийн Заадас галактикаас ойролцоогоор 2 дахин олон одтой гэж тооцогдсон, манай галактик ойролцоогоор 200-400 тэрбум одтой. Адаг чуулганы мананцрыг энгийн нүдээр ажиглах боломжтой.