Аддис-Абеб хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Аддис-Абеб хот
тусгай эрхт хот
ዲስ አበባ — Addis Abäba [adis aβəβa]

Аддис-Абеб
Эзэн улс Flag of Ethiopia.svg Этиоп
Дотроо 10 дүүрэгтэй
Газар нутаг 527 км²
Газрын байц д.т.д. 2355 м
Хүн ам (2008) 3,384,569 хүн
Нутгийн олон Аддис-Абебынхан
1886 онд үүсэн байгуулагдсан
Цагийн бүс Дорно Африкийн цаг (ГЦ+3)
Утасны дуг. (+251) 11
Цахим газар addisababacity.gov.et

Адди́с-Абе́б[1] (үүнээс өөрөөр ялангуяа худам монголоор Аддис-Абеба, Аддис Абаба гэж бичнэ; амхар хэлтэн "шинэ цэцэг" гэсэн утгат አዲስ አበባ [adis aβəβa], оромо хэлтэн "халуун рашаан" буюу Finfinne гэж хэлдэг) нь Этиоп улсын нийслэл хот бөгөөд 1886 онд байгуулагдсан. Тус хотод Африкийн Холбооны төв оршдог. 2007 оны тооллогоор 2,738,248 хүн тус хотод амьдардаг бөгөөд Этиоп улсын хамгийн том хот нь юм[2]. Тусгай эрхт хотын статус нь Аддис-Абебыг хотын зэрэгцээ мужийн хэмжээнд тавьдаг. Тус хот нь өөрийн түүхэн, дипломат болон улс төрийн ач холбогдлоороо "Африкийн нийслэл" ч гэж нэрлэгддэг билээ[3]. 80 гаруй ялгаатай хэлээр ярилцдаг үндэстнээс бүрдэх тус орны өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн шашин шүтдэг хүмүүсээс хотын иргэд бүрддэг.

Нийслэлээ барих газрыг Хатан хаан Тайту Бетул сонгож, түүний нөхөр, Эзэн хаан Менелик II 1886 онд тус хотын шавыг тавьжээ. Аддис-Абеб (Аддис-Абеба) хот нь Энтото уулын хормойд оршино.

Зураг[засварлах]

Мөн үзэх[засварлах]

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. Ц.Дамдинсүрэн нарын "Орос-Монгол толь"-ийн II хэвлэл (1982)-ийн 826-р талд бичсэн.
  2. Этиопын Статистикийн Төв Агентлаг. 2007 оны тооллого (pdf файл). 2009 оны 5 сарын 14-д хандсан.
  3. Addis Ababa "regarded as the African capital".