Александрия

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Александр хот
—  хот  —
ар. الإسكندرية → [ал-искан-дарий-яа]
Александр хотын бараа

Сүлд туг

Александр
Египет орон дахь Александр хотын байрласан цэг
Улс Flag of Egypt.svg Египет
Муж Александр
Хот Александр
Газар нутаг 2,679 км²
Хүн ам (2013) 4,546,231 хүн
Нутгийн олон Александр хотынхон
[Египетийн] Александрынхан
Н.Т.Ө. 331 он Суурин үүсч байгуулагдсан
Цагийн бүс Дорно Европын цаг (ГЦ+2)
Цахим газар alexandria.gov.eg

Александрия (араб. الإسكندرية, al-Iskandariyya, гре. Ἀλεξάνδρεια) нь Египет улсын хоёр дахь том хот бөгөөд тус улсын хамгийн том далайн боомт хот юм. 1998 оны байдлаар 3.3 сая байнгын оршин суугчтай тус хот нь Египетийн умард хэсэгт, Нилийн адагт, Мариот нуур ба Газрын дундад тэнгисийн эргийн хооронд оршдог ба тэнгисийн эргээс 32км зайд байдаг. Суэцийн сувгаар дамжин өнгөрөх газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн чухал боомт бөгөөд аж үйлдвэржсэн томоохон хот юм.

Македоны хаан Аугаа Александр уг хотыг үндэслэсэн бөгөөд Египетийн нийслэлээр бараг 1000 жил болсон. 641 онд Арабууд Египетийг эзэлж, өөрсдийн шинэ хот болох Фустат (Кайр)-ыг байгуулахад нийслэл хот байхаа больжээ. Саяхны судалгаагаар Аугаа Александрыг ирэхээс өмнө энд хот байсан бөгөөд Ракотис хэмээн нэрлэдэг байсныг тогтоожээ.

Хүн төрөлхтөн энэ хотыг Александрын гэрэлт цамхаг, Александрын номын сан (Эртний дэлхийн хамгийн том номын сан), Ком Эль Шокaфагийн бунхан, Кайт Бэйн цайз зэрэг гайхамшигт дурсгалуудаар нь сайн мэддэг.