Алх

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Орчин үеийн, шүдтэй алх

Алх гэдэг нь ямар нэг зүйлийг цохиж, дэлдэх багаж юм. Алхыг хадаас хадах, углуургуудыг бэхлэх, металлыг давтах, ямар нэг юмыг эвдлэхэд ихэвчлэн хэрэглэнэ. Алх нь голдуу ямар нэг тусгай зориулалтаар хийгдсэн байдаг учраас хэлбэр, бүтэц нь янз бүр байдаг. Бүх алханд байдаг ерөнхий хэсэг нь бариул болон толгой болно. Алхны толгойнд жингийн ихэнх хэсэг нь ногдоно. Ердийн алх нь гараар барьж ажиллахад зориулагдсан байдаг ч хүнд, том зүйлтэй ажиллах зориулалттай механик удирдлагат алхнууд ч бий.

Алх нь одоогоор олдоод байгаа хамгийн эртний багаж зэвсэг гэж хэлж болно. МЭӨ 2,600,000 жилийн үеийн чулуун алх олдсон байдаг[1][2].

Алх нь янз бүрийн мэргэжлийн ажилд үндсэн багаж хэрэгсэл нь болдог билээ.

Түүх[засварлах]

Эртний чулуун алх

Хүн төрөлхтөн МЭӨ 2,400,000 жилийн үеэс мод, яс, чулууг нүдэх зорилгоор янз бүрийн хэлбэртэй чулуунуудыг хэрэглэж эхэлжээ. Харин савааны үзүүрт сур буюу амьтны шөрмөс ашиглан чулууг тогтоосон алх МЭӨ 30,000 жилийн орчим буюу Хуучин чулуун зэвсгийн үеийн дунд хавиас ашиглаж эхэлсэн байна. Тэрхүү археологийн олдворууд нь алхыг хүн төрөлхтний хамгийн эртний багаж хэрэгсэл болохыг илтгэдэг юм.

Алхны төрлүүд[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Semaw, S., M. J. Rogers, J. Quade, P. R. Renne, R. F. Butler, M. Domínguez-Rodrigo, D. Stout, W. S. Hart, T. Pickering, and S. W. Simpson. 2003. 2.6-Million-year-old stone tools and associated bones from OGS-6 and OGS-7, Gona, Afar, Ethiopia. Journal of Human Evolution 45:169-177.
  2. 2.5-million-year-old stone tools from Gona, Ethiopia S. Semaw*, P. Renne†, J. W. K. Harris*, C. S. Feibel*, R. L. Bernor‡, N. Fesseha‡ & K. Mowbray* Nature 385, 333-336 (23 January 1997) | doi:10.1038/385333a0; Accepted 25 November 1996