Анни-Фрид Лингстад

Анни-Фрид Лингстад, 2013 он

Анни-Фрид Сюнни Лингстад (Люнгстад; швед. Anni-Frid Synni Lyngstad; 1945 оны 11-р сарын 15-нд Норвегийн Нурланн аймгийн Балланген хотод төрсөн. Мөн түүнийг Фрида гэж шведэд дууддаг -Frida) - герман-норвеги гаралтай шведын "ABBA" хамтлагийн гоцлол дуучин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Анни-Фрид охины эх Сюнни Люнгстад (1926 —1947), эцэг герман цэргийн албан хаагч Альфред Хаазе (1919—2009) нар юм. Дайны дараа герман нөхөртэй хүмүүсийг мөшгөх хандлагтай байсан тул Анни-Фрид охиныг төрсөний дараа эх нь эмэг эхийнхан хамт Швед рүү явуулжээ. Эх Сюнни Люнгстад жилийн дараа хойноос нь очоод гэнэт өвчний улмасс нас барж тэрээр эмэг эх дээрээ өссөн байна.

Фрида 13 настайдаа буюу 1958 онд поп дуучин болох гараагаа «дансбенд»-д эхлүүлжээ. 17 настайдаа хөгжимчин Рагнар Фредрикссон-тай гэрлээд хоёр хүүхэдтэй болжээ. 1970 онд тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна. Мөн тэр жил эмэг эх Агню нь 71 насатайдаа нас баржээ.

1969 оны 5-р сард Фрида анх Бенни Андерссонтой танилцсан байна. 1971 оноос хамт амьдарч эхэлсэн боловч албан ёсоор гэрлэлтээ ABBA хамтлаг алдарын оргилд байхад буюу 1978 оны 10-р сарын 6-нд бүртгүүлжээ. Тэр хоёр албан ёсны гэрлэлтээ 3 жилийн дараа 1981 онд цуцалсан байна.