Антонины хана

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шотланд ба умард Англид орших Антонины болон Хадрианы хана.

Антонины хана нь (Англи хэл:Antonine Wall) Британи дахь Ромын хамгаалалт юм. Энэ нь Шотландын Клайд гол ба Фортийн булангийн хооронд 37 миль (59 км) урт үргэлжлэн оршдог. МЭ 142 онд Антонини Пигийн зарлигаар Британийн амбан захирагч уг ханын ажлыг эхлүүлжээ. Антонины хана нь ойролцоогоор 15 фут (5 м) өргөн, 10 фут (3 м) өндөр бөгөөд өмнүүрээ 40 фут (12 м) өргөн, 12 фут (4 м) гүн гуутай, араараа замтай байв. Хананы 2 миль (3 км) тутамд байрласан бэхлэлтүүдээс аюулгүй байдлыг хянадаг байв. Энэ байгууламж нь умардад орших уугуул аймгуудын довтолгооноос хамгаалж байсан Хадрианы ханыг давуулан баригдаж, Британи дахь Ромын хилийг Шотланд руу тэлжээ. Антонины хана нь МЭ 196 онд орхигдсон ч ор суурь нь үлджээ.

Антонины ханын үлдэц

Гадаад холбоосууд[засварлах]