Аомори аймаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Аомори (аймаг)» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Энэ аймгийг адил нэрт хотоос нь ялган таниарай.
Япон улсын нэгдүгээр зэргийн
дөчин долоон нутгийн нэг
Аомори аймаг
青森県 → Аомори-кэн
Сүлд тэмдэг
Сүлдтэмдэг
Улс орон Япон Япон
Бүс, муж Тохокү
Нэгж, зүйл кэн (аймаг)
Аймгийн төв Аомори
Нутгийн хуваарь 18 нутаг = 10 хот + 8 хошуу
Газар нутаг 9,644.74 км²
Хүн ам (2014) 1,332,587 хүн
Нягт сийрэг 138 хүн/км²
Аоморигийнхан Япон үндэстэн (≤100%)
Цагийн бүс Японы цаг (ГЦ+9)
Цахим газар pref.aomori.lg.jp
Япон орноо Аомори нутаг байгаа газрын зураг
Аомори аймгийн нутаг дэвсгэрийн хуваарь

Япон улсын засаг захиргааны нэгдүгээр зэргийн 47 нутгийн нэг Аомори аймаг (япон. 青森県ао мори кэн) Тохокү мужид байрлаж, Хоншү арлын умард үзүүрт оршдог. 9.6 мянган км² нутаг дэвсгэр, 1.3 сая хүн амтай. [1] Засаг захиргааны төв нь Аомори хот.[2] Акита, Иватэ хоёр аймагтай газраар хиллэж, Хоккайдогоос хоолойгоор зааглагдана.

Түүх[засварлах]

Дэлхийн өв газар – Шираками (Цагаан бурхан) уулын хөвч нуруу

Аомори аймгийн нутаг 1868 оны Мэйжигийн шинэчлэлээс өмнө Фүкүшима, Иватэ, Мияги, Аомори нутгийг бүхлээр, Акита аймгийн зарим нутгийг багтаасан өргөн уудам Мүцү газрын умард хэсэг байв. Эдогийн үед Хиросаки овогтон далайн боомт барьсан нь одоо Аомори хот болжээ. Хажуухнаас нь унагаж боомт руу аваачдаг байсан нэгэн зүйл модыг «аомори» гэдэг байсан нь энэ газрын нэр болжээ. 1871 онд тус аймаг байгуулагдаж, 1889 онд Аомори балгас үүсч, 1898 онд 20 мянган хүнтэй болоод Аомори хот гэдэг зэрэг авчээ. 1945 онд Аомори хот Америкт бөмбөгдүүлж өнгөрсөн. 1951 онд радио, 1858 онд төмөр замтай болж, 1985 онд Сейкан хонгил баригдаж Хоншү, Хоккайдог усан доогуур холбосон.

Газар зүй[засварлах]

Галт уулын тогтоцтой Товада хэмээх сайхан нуур бий.

Хот[засварлах]

Аоморигийн доор 10 хот (ши) нутаг байна.





Хошуу[засварлах]

Аоморид 8 хошуу (гүн) нутаг, тэдгээрийн 22 балгас (мачи) бий.





Викимедиа зургийн сан:
«Аомори аймаг»

Зүүлтийн холбоос[засварлах]

  1. Nussbaum, Louis-Frédéric. (2005). "Aomori-ken" in Google Books дэх Japan Encyclopedia, p. 35; "Tōhoku" in Google Books дэх p. 970
  2. Nussbaum, "Aomori" in Google Books дэх p. 35