Ахейн холбоо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ахейн холбооны хил хязгаар МЭӨ 200 оны орчим.

Ахейн холбоо нь (Англи хэл:Achaean League; Грек хэл:Ἀχαϊκὴ Συμμαχία эсвэл Ἀχαϊκὴ Συμπολιτεία) МЭӨ III зуунд эртний Грекийн умард Пелопоннест оршиж байсан Ахейчуудын жижиг хотуудын эвсэл. Энэ холбоонд 12 хот багтдаг байсан бөгөөд далайн дээрэмчидтэй хамтран тэмцэхээр МЭӨ IV зууны үед байгуулагдсан боловч уг холбоо Аугаа Александрын үхлийн дараа бутран алга болжээ. МЭӨ 280 онд 10 хот нэгдэн дахин сэргээсэн бөгөөд хожим нь Ахейчуудын бус хотуудыг өөртөө нэгтгэн эхэндээ Македон, дараа нь Спарт, эцэст нь Ромтой тэмцэн өөрсдийгөө хамгаалж байв. МЭӨ 146 онд Ромчуудад ялагдсны дараа уг холбоо задарчээ. Хожим нь Ромын эзэнт улсын захиргаанд байхдаа жижиг хэмжээтэй холбооны хэлбэр оршсоор байв.

Гадаад холбоосууд[засварлах]