Баастын Пүрэв

Урианхан овогт Баастын Пүрэв (1942 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн-) Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн дарга, хошууч генерал /1990-1996 он/.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр сумын зарлага Баастын хүү болж мэндэлсэн. Есөн настайдаа ардын сургуулийн босого алхаж, долдугаар анги төгсөх жилдээ 1958 онд Худалдааны техникумд элсэн орж төгсөөд нягтлан бодогч болсон.

Улсын их дэлгүүр шинээр нээгдэх үед тооцооны нягтлангаар 1961 оны зургадугаар сараас 1964 оны дөрөвдүгээр сар хүртэл нягтлан бодогчоор ажиллажээ.

Тэрээр Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын 2-р хэлтэст 1965 оны дөрөвдүгээр сарын 28-нд бага дэслэгч цолтой, жинхэнэ төлөөлөгчөөр томилогдон ажиллахаар болсон.

1966 оны 8-р сад ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуульд явсан.

1970 онд дээд сургуулиа төгсөөд дэслэгч цол хүртэж БНМАУ-ын НАХЯ-ны Цагдан сэргийлэх газар ажилласан.

ЗХУ-д Зөвлөлтийн Коммунист намын Нийгмийн ухааны академи төгссөн.

1990 оны 4-р сараас 1996 онд хүртэл Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн даргаар томилогдон ажилласан.