Байгаль-Эх Лицей Ахлах Сургууль

Монгол Улсын Их Сургуулийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар 2012 онд өргөтгөл хийгдэн өдгөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Өдгөө 10, 11, 12-р ангийн нийт 18 ангитай тус сургууль нь Байгалийн ухааны чиглэлээр(Математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй) гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг ба мэргэжлийн хичээл тус бүр дээр өндөр чадвартай багш нарыг МУИС-аас урьж багшлуулдаг. Жил бүрийн ЭЕШ оноогоор улсдаа дээгүүр жагсдагаас гадна, уралдаан олимпиадуудад сурагчид нь шагнал хүртдэг, үүгээр ч үл барам Дэлхийд нэртэй IELTS, TOEFL, IBT, SAT, МОНБУШЕ-ийн шалгалтуудад тус тус тэнцсэн тохиолдол ч бий.