Банжиг

Банжиг буюу Banjig.Net нь интернэтэд суурилсан 20 орчим төрлийн үйлчилгээг Монгол хэлээр үзүүлдэг сайт юм.

Анх 2002 оны 8 сарын 29-нд Banjig.com нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2003 оны 7 сар хүртэл үндсэн үйлчилгээнүүдийн нэг болох Banjig. Ил захидлын үйлчилгээг дагнан явуулж байгаад 2003 оны 8 сараас эхлэн Banjig.Net буюу Banjig. Сүлжээ нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхэлсэн.

Banjig.Net-ийн гол онцлог нь бүх үйлчилгээгээ гишүүнчлэлд суурилж үзүүлдэг бөгөөд Banjig. ID хэмээн нэрлэгдэх бүртгэлийн нэрээрээ хэрэглэгчид тус сайтад ханддаг.

2006 оны сүүл 2007 оны эхээс Банжиг Дансны хэрэглэгдэх хүрээг өсгөж, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн анхны үйлчилгээ болох Банжиг Мэдлэг салбараа нээсэн.