Батаагийн Даваадорж

Батаагийн Даваадорж
Төрсөн өдөр1987 оны 5 сарын 17 (1987-05-17)
(одоо 36 настай)
Төрсөн газарМонгол улсын Завхан
аймгийн Цагаанхайрхан сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн начин
Цол ахисан он жил
Аймгийн начин2011

Батаагийн Даваадорж нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, үндэсний бөхийн аймгийн начин цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат аймгийн начин Д.Самдансүрэнд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн начин Б.Отгонцоожоор нэг давж хоёрын даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Нямдоржид өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

д\д Амжилт Бөхийн тоо
2011 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 256
2013 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж "Нэмэх" чимэг хүртсэн. 256
2014 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж чимэг нэмсэн. 256