Био хий

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Био хийг ялгаж авдаг хялбар байгууламж
Шведэд био хийгээр ажилладаг автобус
Био хий ялгаруулж авдаг хялбар төхөөрөмж

Био хий нь органик зүйлсийг хүчилтөрөгчгүй орчинд эсгэн задалж метан, нүүрстөрөгчийн холимогоос бүрддэг шатдаг хий юм. Энэ нь хий сэргээгдэх эрчим хүчний чухал төрөл бөгөөд мал аж ахуйтай орнууд эрчим хүчнийхээ томоохон хэсгийг бүрэн хангах боломжтой элбэг тохиолдох эх үүсвэртэй нөөц баялагийн төрөл юм. Био хийний гол эх үүсвэр нь малийн өтгө, тариа ногооны хаягдал ба бусад хөдөө аж ахуйн органик хаягдлийг ерөнхий тархсан технологиор эсгэж бактерийн боловсруулалтанд оруулаад хийг ялгаж авдаг үндсэн технологитой. Энэ хий нь байгалийн шатдаг хийнээс огт ялгаагүй шахуу шатаах, халаах, гал тогоонд хоол бэлдэх, генераторт хийж цахилгаан гаргах гээд эрчим хүчний гол хэрэглээг хангадаг. Био хийг цэвэршүүлж цэвэр шатдаг хийний зэрэглэлд хүргэж болдог. Их Британид био хийг шахаж тээврийн хэрэгслийн түлш болгохоор идэвхитэй ажиллаж улсынхаа шатахууны 17%-ийг хангахаар ажиллаж байна. Герман нь хөгжингүй орнуудаас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрллээр одоогоор тэргүүлж байгаа бөгөөд нийт эрчим хүч үйлдвэрллийн 25%-ийг сэргээгдэх үүний 22% нь био хийнээс хангаж байна, нийт 6000 био хийн үйлдвэртэй. АНУ-д нийт эрчим хүч үйлдвэрллийн 0,5% буюу 20 гигаваттыг ба Канадад нийт 378 мегаватт эрчим хүчийг био хийнээс хангаж байна. Монгол улсын одоогийн 45 сая малын био хийн нөөцөөр 5-6 сая хүний эрчим хүчний хэрэгцээг хангах бололцоотой.

Найрлага[засварлах]

Найрлаг Молекул томьёо  %
Метан CH4 50–75
Нүүрстөрөгч CO2 25–50
Нитроген N2 0–10
Устөрөгч H2 0–1
Устөрөгчийн сульфид H2S 0–3
Хүчилтөрөгч O2 0–0

Биохий Монголд[засварлах]

Био хийг 1980-д оны эхнээс хэлэн БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэн судалгааны нэг сэдэв болгон судалж эхэлсэн юм. Энэ судалгааны үр дүнд малын ялгадас болох хөрзөн, аргал зэргээс био хийг гарган авах онолын болон практик асуудлуудыг судлан бүрэн шийдвэрлэсэн. Үүний хамгийн гол үр дүн нь жирийн малчны гэрт өөрийн малын ялгадасаа ашиглан гэрийн нөхцөлд био хйи гарган авах янз бүрийн бага оврын жижиг төхөөрөмжүүдийг зохион бүтээж, малчны хотод туршиж байсан явдлууд юм. Энэ асуудал 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн үеэр мартагдсан юм.

Био хийн эрчим хүчний амжилт[засварлах]

2013 оны байдлаар Германы Вилдполдсрайд тосгонд малын өтгө ба хаягдал ургамлаар ажилладаг 4ш био хийн үйлдвэрүүд ажиллаж тосгоны 2600 иргэдийн цахилгааны хэрэглээг бүрэн хангаж мөн цааш нар салхиний эрчим хүчтэй хавсарч 500% илүүдэл цахилгаан гаргаж илүү орлого олдог байна. [1]

Бичлэг[засварлах]

  1. Видео
  2. Видео
  3. Видео


Эшлэл[засварлах]