Блинк-182

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Blink-182
Блинк-182
Хөгжмийн урсгал Поп панк, панк рок, скэйт панк, альтернатив рок
Хугацаа 1992–2005, 2009–одоо
Студи Геффен, Фильтер, Кунфу, Карго Мюзик, Гриллед Чийз, MCA, Интерскоп[1]
Вэбсайт blink182.com
Том Делонг
Марк Хоппус
Трэвис Баркер
Өмнөх гишүүд
Скотт Рэйнор

Blink-182 (Блинк-182) нь 1992 онд байгуулагдсан, Калифорнийн Сан-Диегогоос гаралтай поп панк хамтлаг юм[2]. Анх дуучин, гитарчин Том Делонг, дуучин, басс гитарчин Марк Хоппус, бөмбөрчин Скотт Рэйнор нарын бүрэлдэхүүнтэйгээр, "Blink" хэмээх нэртэйгээр байгуулагджээ. 1998 онд, АНУ-аар хийсэн аялан тоглолтын үеэр Скотт Рэйнор хамтлагаасаа гарч, одоогийн бөмбөрчин Трэвис Баркер элсэн орсон.

Анхны цомог болох Cheshire Cat (1994)-ийн дараа тус хамтлагийн Dude Ranch (1997) цомог нь сая гаруй хувь борлогдож, амжилтын гараанд хүрчээ. Тэд амжилтаа улам ахиулж, Enema of the State (1999) цомгоо хэдэн арван сая хувь борлуулж чаджээ. Хамтлагийн дараагийн хоёр цомог нь олон нийтийн дунд ихэд дэлгэрсэн; Take Off Your Pants and Jacket (2001), Blink-182 (2003). 2005 оны эхээр Делонг хамтлагаасаа гарснаар хамтлаг тарсан байна. Делонг Angels & Airwaves хэмээх хамтлаг байгуулж, Хоппус, Баркер нар +44 хамтлагт хамтдаа хөгжимдөж байв. Гэтэл тус хамтлагтай холбоотой эмгэнэлт хэрэг явдлууд гарсан нь тэднийг эргэн нэгдэхэд хүргэж, 2009 оны 2 сард хамтлаг ахин нэгдэж, шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна[3].

Blink-182 хамтлаг дэлхий даяар 25 сая гаруй цомгоо борлуулж чаджээ[4][5][6].

Эшлэл[засварлах]